АНУ-ын Техас мужид байдаг газрын тос, химийн үйлдвэрт дэлбэрэлт болсноор үйлдвэр шатаж байна. “TPC Group”-ийн үйлдвэрийн төхөөрөмжүүдийн нэгэнд нь доголдол үүссэний улмаас өчигдөр гал гарч, улмаар хэд хэд дараалсан дэлбэрэлтүүд болсон байна.
Үүнтэй холбогдуулан дээрх үйлдвэрийн ойр орчимд амьдардаг 60 мянган иргэнийг албадан нүүлгэх ажиллагааг эхлүүлээд байгаа гэнэ.
Хоёр дахь өдрөө шатаж буй уг үйлдвэрт өнөөдөр дахин хүчтэй дэлбэрэлт болжээ. Тус үйлдвэр нь 175 ажилтантай төдийгүй дэлбэрэлт болох үеэр 30 хүн ажиллаж байжээ. Энэ үеэр хүний амь нас хохирсон явдал болоогүй талаар албаны хүмүүс мэдээлсэн юм.