2019-11-28 16:271min00

“Хор баяртай” аяныг хамтран хэрэгжүүлэнэ

1347961587_907095_0150875_www_nevseoboi_com_ua

Эрүүл мэндийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ЦЕГ-ын харьяа Мөрдөн байцаах алба, нийслэлийн Боловсролын газар, MCDF group  байгууллагууд  хамтран “Хор баяртай” аяныг хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү аяныг JCI Монгол байгууллагын “One community” төслийн хүрээнд JCI Гранд салбар байгууллагаас санаачилсан юм байна.

Уг төслийн зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тамхины хор, хөнөөлийг ойлгуулах, өсвөр насны хүүхдүүдийн дундах тамхины хэрэглээг бууруулахад мөн Төрийн албан хаагчдын тамхины хэрэглээг багасгахад чиглэж байгаа аж.  Хор баяртай аяныг сарын хугацаанд хэрэгжүүлнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй