Оросын байгалийн хийн хоолой “Nord Stream-2” төсөлд АНУ-ын Конгресс хориг арга хэмжээ авах асуудлыг 2020 онд үндэсний Батлан хамгаалахад шаардагдах хөрөнгийн тухай хуулийн төсөлд оруулахаар төлөвлөсөн асуудал Батлан хамгаалахын мэдээнд дурдагдсан гэж Бямба гарагт АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хорооны дарга Жим Рич мэдэгджээ.
Энэхүү алхамыг хийх болсон шалтгаан нь “Nord Stream 2” хийн хоолойн ихэнх хэсэг аль хэдийн баригдсан гэж өгүүлсэн Оросын эх сурвалжтай нийтлэлээс болсон бололтой.
Конгрессын авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээ нь хийн хоолой барих ажилд оролцсон барилгын компаниудад “ноцтой хохирол учруулж”, ажлаа зогсооход хүргэнэ. Мөн Оросын захиргаа уг төслийг хэрэгжүүлэх өөр арга зам хайхад хүргэх юм гэж Сенатор мэдэгджээ.
АНУ-ын Үндэсний батлан хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байгаа ч асуудлыг энэ зун Сенатын Гадаад харилцааны хорооноос боловсруулсан “Европын эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалах тухай” актад хамруулж болох гэнэ.
Түүнчлэн сенатор хориг арга хэмжээний шийдвэрийг хуулийн төсөлд оруулбал Конгрессийн танхимууд, АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа, банкны хороодын аль алинд нь Оросын хийн хоолойн асуудал дээр нэгдмэл байр суурийг илэрхийлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.
АНУ Оросоос Европ руу гарах шинэ хийн хоолойг эрс эсэргүүцэж байгаа. Үүнийг Оросын болон барууны олон шинжээчид АНУ нь шингэрүүлсэн байгалийн хийгээ Европын зах зээлд нийлүүлэхийг оролдож байгаа ч энэ нь Оросын хоолойноос хамаагүй үнэтэй тусна хэмээн тэмдэглэж байгаа юм.
Эх сурвалж: ТАСС