Дуучин, жүжигчин Кү Ха Ра Сөүл хотын Каннам дүүрэг дэх гэртээ нас барсан гэж Өмнөд Солонгосын Цагдаагийн газар мэдэгджээ. Кү Ха Ха ра энэ жил 28 настай. 2008 онд K-Pop хамтлагийн гишүүн бол телевизийн цувралд тоглож, өөрөө хөгжим зохиож байсан нэгэн юм.
Цагдаагийнхан дуучны үхлийн шалтгааныг шалгаж байгаа аж. Тэрээр өнгөрсөн тавдугаар сард амиа хорлохыг завдан эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд үүнийхээ төлөө шүтэн бишрэгчдийнхээ дунд “түгшүүр, үймээн” үүсгэсэнд уучлал гуйж байна хэмээн мэдэгдэж байжээ.
Өнгөрсөн долоо хоногт Кү Ха РА хэд хэдэн удаагийн тоглолтод оролцсон ч ням гарагт гэртээ орон нутгийн цагаар 18.00 цагийн үед нас барсан байдалтай олдсон. Дуучин өглөөний 09:00 орчимд нас барсан бололтой хэмээн Каннам дүүргийн цагдаагийн газар мэдээлснийг Yonhap агентлаг иш татан мэдээлжээ.
Кү Ха Ра хамгийн сүүлд бямба гаригт 1.5 сая дагалдагчидтай Инстаграмдаа “Сайхан үдэш” гэсэн мөр үлдээж, орондоо ороод унтах гэж байгаа гэрэл зургаа тавьсан байна.
Түүний 2015 онд гаргасан анхны бие даасан бүтээл нь Солонгосын хөгжмийн чартуудын тэргүүлж байсан бол зургадугаар сард Японы авъяас чадварын менежментийн агентлагтай гэрээ байгуулж, Midnight Queen хэмээх дуугаа энэ сарын эхээр гаргасан гэж Variety мэдээлсэн байна.
Дуучны фенүүд нь нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үйл явдалд цочирдож байгаагаа илэрхийлж, мөн дуучинд хүндэтгэл үзүүлээд эхэлжээ.
Эх сурвалж: BBC