Иргэд цахилгааны төлбөр их гарч буй талаар маш их гомдолтой байдаг. Энэ талаар  хөдөлмөрчид өөрийн цахим хуудас болон Засгийн газрын олон нийттэй харилцах төвд ханддагч төдийлөн үр дүнд хүрдэггүй билээ.

Харин нийслэлийн хэрэглэгчдээс сард 40 тэрбум төгрөгийн бичилт хийдэг. Үүний 20 гаруй хувь нь цахилгааны төлбөрөө төлдөггүй байна. Нийслэлд одоогоор тоггүй байгаа 4000 гаруй хэрэглэгч байна гэсэн тооцоо гарчээ. Гэхдээ энэ тоо байнга өөрчлөгдөж байдаг аж.

Монгол Улсад мөрдөгдөж байгаа борлуулалтын үнэ тарифийг Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж өгдөг. Энэ дагуу “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК бичилт хийдэг байна. Ингэхдээ энергийн, чадлын, суурь хураамжийн гэсэн тарифын задаргаатай. Энергийн тариф бол тоо ширхэгээс хамаардаг. Хэчнээн энерги хэрэглэж байна түүнд зохицсон өртөг шингэсэн байдаг бол чадлын тариф буюу суурь хураамж гэдэг нь хэрэглээний тоо ширхэгээс хамаарахгүй тогтмол, найдвартай ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл технологийн горимын ашиглалтад зарцуулагдаж байдаг зардал шингэсэн тариф юм. Энэ бүхнийг энгийнээр тайлбарлавал, иргэн та цахилгаан хэрэглэвэл төлбөрөө энергийн тарифаар төлнө. Харин чадлын буюу суурь хураамжийн төлбөрийг та цахилгаан хэрэглэхгүй байсан ч төлөх ёстой тогтмол зардал юм. Гэхдээ чадлын тарифийг аж ахуй нэгжээс, суурь хураамжийг айл өрхөөс авдаг байна. Суурь хураамж өмнө нь 1000 төгрөг авдаг байсан бол 2015 оноос хойш 2000 төгрөг болжээ. Гэхдээ 2015 оноос хойш цахилгааны үнэ огт нэмээгүй. Харин энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар нэмжээ.

Цахилгааны үнэ хэзээ, хэдээр нэмэгдсэн бэ:

Он,сар, өдөр 1 квт.ц тутам нэмэгдсэн үнэ 100 квт.ц
2019.04.01-30 3 төгрөг 300 төгрөг
2019.05.01-31 6 төгрөг 600 төгрөг
2019.06.01-30 7 төгрөг 700 төгрөг
2019.07.01-31 8 төгрөг 800 төгрөг
Нийт 24 төгрөг 2400 төгрөг

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн