Цагдаагийн ерөнхий газраас юуг сэрэмжлүүлэв

2019-11-19 14:02
2e09eef7c36f015fb6f9b3e24ac7886b

Хүний амьнаас үнэтэй зүйл үгүй гэдгийг бүгд мэддэг хэдий ч үнэт амиа үл хайрлах хүмүүс байх юм. Хэдийнээ 11-р сар гарч, хүйтний улирал эхэлсэн энэ үед согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь амиа алдах хамгийн шалтгаан нь юм.

Улмаар өнгөрөгч Баасан гарагт нэгэн иргэн осгож харамсалтайгаар амь насаа алдсан байна. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр амьд явах эрхтэй гэдэг. Эрхээ эдлэхэд таны үүрэг оролцоо ч бас чухал гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй юм.

Иргэн та бүхэн өөрийн болон бусдын амь насыг хайрлаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, согтууруулах ундааг тохируулан хэрэглэхийг анхааруулж байна.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй