2019-11-18 13:591min00

Улаанбаатар хотын төслийг удирдах хороо ямар асуудал хэлэлцэв…

a4454891a2d37182bbd435977acf5e7c_x3

Төслийн удирдах хорооны өнөөдрийн хуралдаанаар нийт 12 асуудлыг хэлэлцсэний дотор төслийн худалдан авах ажлын төлөвлөгөө, төслийн гуравдугаар үе шатны байршлыг тогтоож батлах, дэд төвүүдийг дахин хөгжүүлэх төлөвлөгөө батлуулах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төсөл нь Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, нийслэлийн төсвийн санхүүжилттэйгээр нийт есөн жилийн хугацаанд хэрэгжих юм. “Төслийн нэгдүгээр үе шат 73 хувьтай хэрэгжиж байгаа бол хоёрдугаар үе шатанд газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэж, иргэдэд танилцуулах ажил явагдаж байна. Харин гуравдугаар үе шатанд техник, эдийн засгийн төслүүдийг батлуулахаар бэлтгэл ажил хангагдаж байгаа” гэж төслийн зохицуулагч Д.Авирмэд мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй