Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын 13 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр 14:00 цагт товлоод байсан билээ. Шүүх хурлын хэлэлцүүлгийн товлосон цаг өнгөрчихсөн байгаа бөгөөд дөнгөж сая хэлэлцүүлэг эхэллээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болж байгаа энэхүү шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Б.Батзориг өмгөөлөгчийн хамт оролцож байна.
УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын 13 хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн” гэх хэрэгт буруутгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.