Оросын “Союзмультфильм” кино студи алдарт “Ну, погоди!” буюу “Чамайг даа” хүүхэлдэйн киноныхоо шинэ 26 цувралыг гаргах ажээ.
Энэ тухай тус киноны студийн удирдлагын зөвлөлийн дарга Юлиана Слащева хэлэхдээ “Манай баатруудын 50 жилийн ойгоор шинэ цувралыг нь гаргахаар болсон. Бидний төлөвлөснөөр бол 26 шинэ цуврал гарах юм. Эхний цувралыг 2020 оны зунаас үзэх боломжтой” гэсэн байна. Эл хүүхэлдэйн киног дахин гаргахаар болсон нь бага залуу үеийнхэнд томоохон бэлэг болно гэж Оросын Шадар сайд Ольга Голодец тэмдэглэжээ.
“Союзмультфильм” хүүхэлдэйн кино үйлдвэрлэгч төрийн кино студи нь 1936 оны 06 дугаар сарын 10-нд байгуулагдсан юм. Нийт 1,5 мянга гаруй хүүхэлдэйн кино үйлдвэрлэн гаргажээ. Тэдгээрийн тоонд “Нугасны муухай дэгдээхий”, “Жаалхүү ба Карлсон”, “Ну, погоди!”, “Винни пух”, “Гена матар” зэрэг ордог байна.
tass.ru
1 comment
Баярлаллаа. Хичнээн үзсэн ч уйдахааргүй сайхан кино шүү. Ирэх зуныг тэсэн ядан хүлээе.