2019-11-15 11:411min02

Цэцийн дарга Д.Одбаяр сэтгүүлчдэд зориулж мэдээлэл хийнэ

olloo_mn_1572576381_olloo_mn_1497494759_Untitled-1

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр МИАТ компанийн онгоцоор Улаанбаатар хотод иржээ. Тэрбээр, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн даваа гарагт сэтгүүлчдэд зориулж хэвлэлийн бага хурал  хийнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.

Цэцийн дарга Д.Одбаярын хувьд  аравдугаар сарын 31-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд Корэйн эйр компанийн онгоцоор зорчихдоо үйлчлэгч бүсгүйд хүрсэн, дарамталсан гэх асуудалд холбогдсон юм. Инчеон хотын прокурорын байгууллага долоон сая вонын торгох шийтгэл ногдуулж, хилийн хоригийг  цуцалснаар өнөөдөр эх орондоо ирэв. Харь оронд асуудалд орж, эх орондоо ирэх боломжгүй болоод байсан түүний талаар Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоёр хуваагдсан байр суурьтай мэдээллийг олон нийтэд түгээж байсан юм. Нэг хэсэг нь буруутгаж, дуулианыг түшиглэж байсан бол нөгөө хэсэг нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц албан тушаалын хүн байсан учраас болгоомжилсон байдлаар үйл явдлыг  мэдээлэв.

Ямартай ч улс эх орныхоо нэр хүндэд халтай, сөргөөр нөлөөлөхүйц үйл явдалд нэр холбогдсон учраас мэдээлэл хийх гэж байгаа бололтой.

Н.Батаа

2 сэтгэгдэлтэй

  • Bi

    2019-11-16 18:44 at 18:44

    Holbogdson ni uuruu ichgevter. Tegj heleed ogtsorch uz. Yaj dandaa chichluulj bdiin. Tiim bizdee. Unen ch bai, hudlaa ch bai.

    Хариулах

  • Монгол

    2019-11-17 23:30 at 23:30

    Хол очиж унга. Хошного оо.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй