Өлсөж үхэхгүйн тулд шоронд оржээ

Энэтхэгийн Тамилнад мужийн Ченнай хотын нэгэн оршин суугчийг минажуулсан тухай хоёр удаа хуурамч дуудлга өгсөн хэргээр баривчилжээ. Гэтэл тэрбээр ядуу зүдүү, хоол хүнсгүйгээсээ болод ийм дуудлага өгсөн байна.
“Утасны алан хядагч” нь өмнө нь хоёр удаа гэрлэж байсан ч хоёуланд нь хаягджээ. Үүнээс хойш стресст орж, удалгүй сэтгэл гутралд орж, ажлаасаа халагдсан. Орон гэргүй, ажилгүй болсон тэрбээр ядаж л хоноглох байр, идэх хоолтой юм даа гээд шоронд орохоор шийдсэн нь энэ юм байна.
Энэ эр хулгайлсан гар утсаараа хоёр ч барилгад мина тавьсан гэж цагдаа нарыг айлгажээ. Цагдаа нар утсаар ярьсан хүний байршлыг олж, баривчилсан аж. Одоогоор энэ эр шоронд хэр удаан байх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: ria.ru