Увс аймгийн хэмжээнд энэ жил 21444 метр куб мод бэлтгэх хязгаартай бөгөөд одоогийн байдлаар 16766 метр куб мод бэлтгэх эрхийн бичиг олгогдоод байна. Аймгийн 19 сумаас Хяргас, Улаангом, Давст, Тариалан, Түргэн, Наранбулаг суманд эрхийн бичиг олгохоо бүрэн зогсоосон, харин Тэс, Бөхмөрөн суманд уламжлалт үйлдвэрийн огтлолоор буюу унь, тооно, хана, араг хийх зориулалтаар бургас бэлдэх зөвшөөрлийг гол хөлдсөний дараагаар олгох аж.
“Ард иргэд эрхийн бичиггүйгээр мод бэлтгэхгүй байх хэрэгтэй. Хэрэв эрхийн бичиггүй мод бэлтгэвэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Э.Даваадорж хэллээ.