Гурван настай хүү угаалгын машины хатаагчид гацжээ

2019-11-11 12:431min0
03

Өнгөрсөн амралтын өдрүүдэд бага насны хүүхэд угаалгын машины хатаагчид гацсан байсныг онцгой байдлын алба хаагчид гаргасан байна.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн 15:59 цагт Хан-Уул дүүрэгт дээрх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 13 км замыг туулан 16:10 цагт очиж, угаалгын машины хатаагч дотор ороод гарч чадахгүй байсан гурван настай эрэгтэй хүүхдийг гаргаж, ээжид нь хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй