Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ц.Элбэгдоржийг Ачит ихт компани болон Солонгос иргэнээс 3 сая ам.доллар залилсан хэргээр шалгаж байна – updown.mn

Ц.Элбэгдоржийг Ачит ихт компани болон Солонгос иргэнээс 3 сая ам.доллар залилсан хэргээр шалгаж байна

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Тамгын газрын даргаар нь ажиллаж байсан П.Цагаан нарыг АТГ авлигын гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь үнэн гэж тус газрын албан тушаалтан өнөөдөр мэдэгдлээ.

Тэднийг Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шороог түшиглэн байгуулсан “Ачит ихт” компанийн үйл ажиллаатай холбоотой мөн Солонгосын иргэнээс 3 сая ам. доллар залилан авсан хэрэгт шалгаж байгаа. Мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа ч хараахан яллагдагчаар татаагүй байна гэж тус газар мэдээлэв.

Гурван сая ам.долларын тухайд: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Монгол Улсаас БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ нарын төрийн өндөр албан тушаалтнууд БНСУ-ын иргэнээс залилан мэхлэх замаар 3 сая ам.доллар авч, мөн сонгуулийн сурталчилгаандаа 700.000 ам.долларыг хандив гэж нэхэж авсан.

УИХ-ын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс энэ сарын дөрөвний өдөр Хуулийн байгууллагын алба хаагчидтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хараат бус байгууллага байгуулах шаардлагатай эсэх талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулах үеэр өмгөөлөгч К.Манлай энэ баримтыг дэлгэсэн талаар өмнөх долоо хоногт хэвлэлүүд мэдээлж байв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн