Герман Улс Берлиний хана нурсны 30 жилийн ойн баяр 2019 оны арваннэгдүгээр сарын 9-ний энэ өдөр тохиож байна. 1961 оны наймдугаар сараас 1989 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд энэхүү хана Герман Улсыг Баруун, Зүүн хэсэгт хувааж байсан билээ.
Берлиний ханыг барьсанаас хойш 28 жилийн дараа БНАГУ-ын иргэд ардчиллын төлөө жагсан улам ихээр тэмцэж эхэлсэн байдаг. Ийнхүү Берлиний хана тайван хувьсгалын үр дүнд нурж, Герман Улс нэгдсэн түүхтэй.