БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсын Үндэсний батлан хамгаалах академийн мэргэжилтнүүдэд пуужин харвагч тийрэлтэт системийг амжилттай туршсанд баяр хүргэсэн тухай Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлээд пүрэв гарагт Пёнан Намдо мужаас хоёр пуужин харвасныг өнөөдөр /2019.11.01/ баталжээ.
Пуужингууд 350-400 км зайг туулж, 100 км өндөрт хөөрчээ.
Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин пуужингууд 370 км зайг тулж, 90 км өндөрт хөөрсөн гэж мэдэгдэж байсан.
Японы батлан хамгаалах яамны зүгээс тус пуужингууд Японы эдийн засгийн онцгой бүсийн хилээс гадна унасан гэж мэдээлжээ.
Энэ төрлийн системийн анхны туршилтын талаар Солонгосын мэдээллийн төв агентлаг энэ оны наймдугаар сард мэдээлж байсан юм. Тус агентлагийн мэдээлснээр, эл туршилтаар тодорхой байрлалд асар хүчтэй дайсны бүлэглэлүүдэд олон тооны том калибрын пуужин харвагч системээс гэнэтийн цохилт өгөх чадварыг шалгасан байна.