Санкт-Петербургийн түүх-улстөрийн баримт бичгүүдийн улсын төв архив 90 жилийн ойгоо тохиолдуулан нийтэд ил болгоогүй зарим баримт бичгүүдээ ил болголоо. Эдгээр баримт бичиг дотроос хамгийн сонирхолтой нь Улсын аюулгүйн хорооноос ажилтандаа, өөрөөр хэлбэл одоогийн Оросын төрийн тэргүүн Владимир Путинд гаргасан тодорхойлолт багтжээ.
Уг тодорхойлолтод Владимир Владимировичийг 1975 оноос хойш Улсын аюулгүйн хорооны газрын комсомолын байгууллагын бүртгэлд байгаа гэсэн байна. Тухайн үед Оросын ирээдүйн төрийн тэргүүн 23 настай байсан аж. Энэ байгууллагад ажиллах хугацаанд гүйцэтгэлтэй, зарчимч, зохион байгуулалт, спортын ажил хариуцдаг ухамсартай ажилтан гэдгээ харуулсан гэж тэмдэглэжээ. Путин ёс суртахууны хувьд тогтвортой, ажлын хамт олны дунд нэр хүндтэй гэж мөн бичжээ.
.
“Нөхөр Путин В.В. нь үзэл суртлын түвшнээ байнга дээшлүүлдэг. Намын сургалтын сүүлжэд идэвхтэй оролцдог. Мэргэжлийн ур чадвараа тасралтгүй сайжруулдаг” гэж тодорхойлолтод дурджээ.
Түүнчлэн Улсын аюулгүйн хорооны залуу ажилтныхаа спортын сонирхол, гаргасан амжилтыг ч тэмдэглэхээ мартсангүй. Путиныг чөлөөт цагаараа спортоор хичээллэдэг, тэгсэн хэрнээ ЗСБНХУ-ын жүдогийн спортын мастер зэрэгтэй, 1976 оны Ленинградын аварга гэжээ.
Үзэсгэлэнд мөн Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко болон Петербургийн амбан захирагч асан Георгий Полтавченко нарын баримтыг ч ид болгожээ.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Улсын аюулгүйн хороонд ажиллаж байхдаа олж авсан туршлагаа цөөнгүй удаа эергээр дурдаж, эндээс хүмүүстэй холбоо тогтоох, ямар нэгэн ажилд уриалах, хүмүүсийг нэгтгэх чадварт суралцсан гэжээ.