Нас барсан алдартнуудаас хамгийн өндөр цалинтай нь хэн бэ?

Forbes сэтгүүлэээс нас барсан алдартнуудаас хамгийн өндөр орлоготойг нь нэрлэлээ. Нас барсныхаа дараа ч өв залгамжлагчдадаа их орлого оруулсаар байгаа алдартнуудын энэ оны жагсаалтыг попын хаан Майкл Жексон долоо дахь жилдээ дараалан тэргүүлж байна.

Түүний уран бүтээлээс олсон орлого нэг жилийн дотор 60 сая ам.доллар болжээ.

Хоёрдугаар байрт Элвис Пресли бичигдсэн аж. Тэрээр жилийн дотор 39 сая ам.доллар олсон гэнэ.

 

Харин гуравт 38 сая ам.доллараар Чарльз Шульц оржээ.

2019 оны энэ жагсаалтад 13 алдартан орноос ес нь дуучид байсан гэнэ. Ингээд ТОП-13 жагсаалтаас хүргэе.

1. Майкл Жексон- 60 сая $
2. Элвис Пресли – 39 сая $
3. Чарльз Шульц – 38 сая $
4. Арнольд Палмер – 30 сая $
5. Боб Марли – 20 сая $
6. Доктор Сьюз – 19 сая $
7. Жон Леннон – 14 сая $
8. Мэрилин Монро – 13 сая $
9. Принс – 12 сая $
10. Нипси Хассл – 11 сая $
11. XXXTentaction – 10 сая $
12. Уитни Хьюстон – 9,5 сая $
13. Жорж Харрисон – 9 сая $

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн