Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
Хятад иргэдтэй холбоотой асуудлыг одоогийн байдлаар мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа. Мөнгө угаах нь тоглоом ч байж болно. Бусад хэлбэрээр ч байж болно. Энэ дээр манай байгууллагын болон цагдаагийн байгууллага хамтарсан шалгалт явуулж байгаа.
Удирдаж,зохион байгуулж байгаа хүмүүсийг хорьсон. Бусдыг нь байрлаж байсан таван зочид буудалд нь байлгаж байгаа. Хятадын талаас дөрөв, манай талаас нэг иргэнийг саатуулан шалгаж байгаа.
Наймдугаар сараас хойш жуулчлалын визээр 20-30-аараа цуварч орж ирсэн. Тэдгээр иргэд жуулчлалын визээр орж ирсэн ч ажил хийж байсан. Тиймээс бид албадан гаргах бүрэн эрхтэй.