Хар тамхины хэргээр саатуулагдаад байсан дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2019.10.29) болж өндөрлөлөө.
Хэргийн тухайд, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн сарын 19-20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг өөрийн эзэмшлийн “Mersedes Benz” маркын автомашиндаа мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь баривчилсан гэж эх сурвалжууд мэдээлж байсан юм. Улмаар түүнийг ШШГЕГ-ын харьяа, цагдан хорих 461-р ангид 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорисон байдаг. Харин энэ сарын 18-нд Б.Амархүүд хилийн хориг тавьж, батлан даалтаар сулласан аж.
Түүнийг мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйл ангиар Б.Амархүүд нээлттэй хорих ангид 2 жил хорих ял оноолоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1-д “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
1 comment
Тэр оху удаа амьдрасан бол амар байсан байх ямар юмаа хийж монголд иосэнм бол.би танихгvй нэг удаа уулзаж vзээгvй гэхдээ цаана л их онигроо сагсуу хvн шиг санагддаг.та нар зурагтаар гарсанийн vзсэн байлгvй
Хоосон бардам тай зантай хvн шиг санагддаг. Энэ зовхон миний бодол
.аягvй бол тусдаа ороонд байгаа байлгvй.ямао vзсэн биш.