Солонгос хэл сонирхон судлах залуусын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Мөн БНСУ-ыг зорих иргэдийн тоо ч өсч буй. Тиймээс уншигч танд Солонгос хэл сурахад туслах дараах 3 аппликейшныг танилцуулъя. Эдгээр апп-ууд монгол хэл дээр, түүнчлэн ашиглахад илүү хялбар зэргээрээ бусад апп-уудаас нэлээд давуу талтай юм байна.
Misheel study
Misheel study апп нь Солонгос хэлний дүрэм, шинэ үг, ном сурах бичиг гэх мэт олон төрлийн материалыг өөртөө агуулсан. Тус апп-ыг ашигласнаар Солонгос хэлний 300 гаруй дүрэм, анхан шатнаас эхлээд гүнзгий шатны хичээлийн материалыг харах боломжтой. Мөн дотроо тольтой учир шинэ үг, мэдэхгүй үгсээ хайх боломжтой юм.
TopikExam
Тус апп нь Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын материалтай бөгөөд ярих, сонсох гээд бүх төрлийн сэдвүүдийг өөртөө агуулснаараа давуу талтай. Мөн жинхэнэ Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгч байгаа юм шиг материалуудыг бөглөн хариугаа шалгах боломжтой юм байна.
TTMIK
“Talk to me in Korean” хэмээх апп нь Англи хэл дээрх тайлбартай Солонгос хэл сурах апп бөгөөд Солонгос хэлний дүрэм, үсэг болон сонирхолтой сэдвүүдээр бэлдсэн харилцан яриа гэх мэт олон төрлийн мэдээллийг багтаасан байна.