Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч байхдаа эхлүүлсэн нууцлаг бизнесийн үүх түүхийг дэлгэж эхлэв

“Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг ашиглан катодын зэс үйлдвэрлэдэг Ачит ихт компанийн байранд АТГ өнгөрсөн баасан гаригт нэгжлэг хийсэн тухай мэдээ энэ долоо хоногийн гол сэдвийн нэг болж мэдэхээр байна. Компанид нэгжлэг хийсэн гэдгээ эх сурвалжууд үгүйсгээгүй бөгөөд хэрэг бүртгэлт дөнгөж эхэлсэн учраас мэдээлэл өгөх боломжгүй гэсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна.
“Ачит ихт” компанийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн компани гэдэг. Тэрээр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ бизнесийг эхэлсэн нь олны анхаарлыг татаж байгаа. Он цагийн хүрдийг эргүүлж харвал тус компани
-2010 оны есдүгээр сар: Эрдэнэт үйлдвэртэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж байжээ.
-2013 оны 12 дугаар сар: тус компани “Noble resources international” компанитай зээлийн гэрээ байгуулж байжээ. “Noble resources international” компани нь 2011 онд байгуулагдсан Сингапурт бүртгэлтэй, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг, “Noble” группын охин компани юм байна. “Noble” групп нь Хонконгд бүртгэлтэй, 1986 онд байгуулагдсан худалдааны компани. Төв оффис нь Хонконгд байдаг, Сингапурт болон Дубай, Англид салбартай. Английн иргэн Richard Samuel Elman гэгч хүн үүсгэн байгуулсан компани юм байна.
-2014 оны 9 дүгээр сар: Ачит ихт ХХК Техник эдийн засгийн үндэслэлээ батлуулжээ.
-2014 оны 10 сар: Жилд 10 мянган тонн катодын зэсийг L-SX-EW технологиор үйлдвэрлэх гидрометаллургийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, зэс үйлдвэрлэж эхэлжээ.
-2015 оны 6 дугаар сар: Эрдэнэт үйлдвэртэй хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн байгуулжээ.
-2017 оны 6 дугаар сар: Ачит ихт ХХК үүсмэл ордны анхны тусгай зөвшөөрлийг авчээ.
2019 оны нэгдүгээр сар: Лондонгийн металл биржийн (LME) гишүүнээр элсчээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хоёр долоо хоногийн өмнө хэвлэлийн хурал хийхдээ “Ц.Элбэгдоржийн мөнгө гэдэг чинь галзуу их мөнгө ш дээ. Зөвхөн Эрдэнэтийн зэсийн баяжмалаас жилдээ 44 тэрбум төгрөг ганцаараа тууж байгаа хүн хэмээн мэдэгдэж байсан юм.
Ачит ихт хийсэн АТГ-ын нэгжлэг, мөрдөн шалгалтаар Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч байхдаа эхлүүлсэн нууцлаг бизнесийн үүх түүх дэлгэгдэж эхлэв бололтой.