Apple компани Iphone 8 утсандаа OLED дэлгэцийг ашиглаж эхэлсэн байна. Дэлгэцийг сайжруулах төсөл дээр Хятадын Chihaya Adachi профессорын багтай хамтран ажиллахаар болжээ. Тус багт Монгол залуу багтаж уг дэлгэцийн дөрөв дэх үеийг бүтээх ажилд оролцохоор болжээ.
Т.Ганбаатар нь “Шинэ Монгол” технологийн гадны магистрийн зэргээр нанотехнологи, био-электроникийн чиглэлээр сурдаг. Ирэх есдүгээр сард Японы “Kyushu” их сургуульд докторын тэтгэлэгт хамрагдаж, суралцахаар бэлтэлээ базааж байгаа аж. Тэрбээр ус цэвэршүүлэх төхөөрөмж, цонхны халуун тусгаарлагч үйлдвэрлэх чиглэлээр стартап компаниа байгуулахыг төлөвлөж байгаа гэнэ.
OLED дэлгэцийн хувьд (Organic Light Emitting Diode) гэсэн үгний товчлол бөгөөд органик давхаргуудаас бүрдсэн хоёр дамжуулагчийн хоорондын материаллаас бүтдэг аж. Цахилгаан дамжих үед энэхүү диодон давхарга нь гэрэлтдэг. Телевизийн хавтан нь 1000 гаруй OLED цэгүүдээс тогтдог байна.
2 comments
Хятад биш, Японы профессоршдээ
Mundag duudee amjilt husie