Өнгөрсөн оны эхээр Индонезийн агаарын тээврийн “Lion Air” компанийн “Boeing 737 Max” нисэх онгоц осолдож, 189 хүн амь үрэгдсэн. Удаан үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагааны эцэст “Lion Air” болон “Boeing” компаниуд, мөн нисгэгчид буруутай болохыг тогтоожээ.
Энэ ослоос таван сарын дараа Этиопын агаарын тээврийн бас нэг “Boeing 737 Max” нисэх онгоц сүйрч 157 хүн амь үрэгдсэн. Хоёр онгоц осолдох болсон шалтгаан нь “Boeing” компанийн нисэх онгоцны үйлдвэрлэлд алдаа байсан гэж шинжээчид үзжээ.
“Lion Air” компанийн агаарын хөлгийн ослын 353 хуудас дүгнэлтэд онгоцны осолд есөн алдаатай хүчин зүйл нөлөөлсөн гэж үзжээ.
Үүнд нисгэгчийн бүхээгт асуудал үүссэн байхад нисгэгчид үүнийг хэлж засуулалгүй хөөрсөн. Флорида дахь засварын төвөөс худалдан авч суурилуулсан чухал мэдрэгчийг өмнө нь туршиж үзээгүй. Нисэх онгоцны хамар үргэлж доошоо чиглэж, жолоодлого булаацалдаж байсан системийн алдаа доголдлыг туршилтын нислэгээр шалгаагүй.
Осолдсон онгоцны нэгдүгээр нисгэгч шаардлагад нийцэх хэмжээний сургалтад хамрагдаагүй, үйл ажиллагааны дарааллыг хангалтгүй цээжилсэн гэсэн зүйлүүд тэмдэглэгдсэн байна. Мөн осолдсон онгоцны техникийн зааварчилгаанаас 31 хуудас дутуу байсан учраас осолд “Lion Air” болон “Boeing” компаниуд хоёул буруутай гэж үзсэн байна.
Эх сурвалж: ВВС