Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 296 дугаар тогтоол батлагдаж, уг тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой Майнинг” хэмээх нэртэй компани “Эрдэнэс Тавантолгой”-н охин компани болон байгуулахаар болсон. “Эрдэнэс Тавантолгой Майнинг”-ийн захирлаар УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Х.Наранхүү томилогдон ажилдаа оржээ. Эрдэнэс Тавантолгой Майнинг”-ын гүйцэтгэх захирлаар ажиллах болсон Х.Наранхүү 1955 оны аравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн. Өөрөөр хэлбэл өдгөө 64 настай, тэтгэвэртээ гарсан нэгэн ажээ. Өндөр настай экс гишүүнийг тус компанийн захирлаар томилсонд компанийнхан нь таатай хүлээн аваагүй байна.
Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой Майнинг”-ийн бүтэц батлагдаж, гүйцэтгэх болон тэргүүн дэд захирлаас гадна Үйлдвэрлэл, Санхүү, Хууль эрх зүй, Борлуулалт, маркетинг хариуцсан 4 дэд захиралтай ажиллахаар болжээ. Хөгжлийн төсөл, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Хүний нөөцийн гэсэн гурван газар, 16 хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулахаар болжээ.
Өнгөрсөн долоо хоногт шинээр байгуулсан “Эрдэнэс Тавантолгой”-н охин компанийн захирлаар УИХ-ын гишүүн, Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Х.Наранхүүг томилсон тухай эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Ингэснээр Зүүн Цанхийг Х.Наранхүү хариуцахаар болж байна.
Х.Наранхүү 1955 оны аравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн II дунд сургуулийг 1973 онд дүүргэж үлмаар Киевийн Улсын их сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр 1978 онд төгссөн. Орос, англи хэлтэй.
1978-1979 онд Гадаад хэргийн яаманд мэргэжилтэн, 1979-1989 Сайд нарын зөвлөлд референтээр, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайд, 1989-1994 онд Үйлдвэр, худалдааны яаманд газрын даргаар ажиллаж байв. Улмаар 1994-1998 онд АНУ дахь Монголын Элчин сайдын яаманд зөвлөх, 1998-2000 онд “СС Монгол” компанийн ерөнхий захирлаар ажиллажээ. 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан.
2000-2007 оны үед тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байжээ. Тэрбээр 2012 онд МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хуралд хотын дарга асан Ц.Батбаярын хамт гэрчээр дуудагдаж байв. Энэ нь түүнийг Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаярын ойрын хүн гэсэн хардлагыг улс төрийн хүрээнд төрүүлдэг.
Түүнийг АТГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа ган бөмбөлөг нийлүүлэх ажилд хуйвалдсан хэргээр баривчлахаар зэхэж байгаа талаар тухайн үед нийтлэгдэж байв. Х.Наранхүү нь УИХ-ын гишүүнээр сонгогдож, “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар 2000-2007 онд ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалаа урвуулж ашиглан, их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан хэргээр Авлигатай тэмцэх газраар шалгуулж байжээ.
3 comments
Энэ шоронд байх ёстой хүн шүү дээ. Зайлуулаачнэ Ганхуягаа. Энэ арай дэндэнээ.
arai arai
Ард түмний татвараар тансаглаж ханадаггүй хүмүүсийг дахин дахин томилохоо болиочээээээ