Монгол улсын татвар төлөгч шилдэг 20 байгууллагад 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж буй иргэн хөнгөлөлттэй нөхцөлөөр виз мэдүүлэх боломжтой ба доорх материалыг бүрдүүлэх шаардлагатай юм.
- Анкет болон сүүлийг 6 сарын дотор авахуулсан 3.5×4.5 хэмжээтэй цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)
- Гадаад паспорт Дуусах хугацаа (6 сараас доошгүй байх)
- Цагдаагийн газрын тодорхойлолт (18-60 насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна. Сүүлийн 3 сарын дотор олгосон байх)
- Ажлын газрын тодорхойлолт
- Нийгмийн даатгалын лавлагаа болон нийгмийн даатгалын дэвтэр
- Тухайн байгууллагын сүүлийн улирлын татварын тодорхойлолт
- Гэрлэлтийн лавлагаа (Сүүлийн 3 сарын дотор олгосон байх. БНСУ-д зорчиж буй 18-аас дээш насны бүх виз мэдүүлэгчид хамааралтай)
- Төрсний бүргэлийн лавлагаа /гэрчилгээ (25-аас доош насныханд хамааралтай. Эцэг, эхийн регистрийн дугаар тэмдэглэгдээгүй бол эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргах)
Жич: Хөнгөлөлттэй нөхцөлөөр виз мэдүүлэх болзлыг хангасан ч гэсэн урьд нь хууль бусаар оршин сууж байсан, цагаачлалын хууль болон аяллын визний хугацаа дуустал Солонгост байсан эсэхээс шалтгаалан виз олгохоос татгалзаж болох бөгөөд визний үндсэн материалаас гадна нэмэлт материал шаардаж болохыг анхаарна уу.
Монгол улсын шилдэг татвар төлөгч 20 байгууллагын жагсаалт
1. Эрдэнэт Майнинг
2. Оюу толгой
3. Хаан банк
4. Худалдаа хөгжлийн банк
5. Петровис Грүпп
6. Хас банк
7. АПУ
8. Төрийн банк
9. Голомт банк
10. Мобиком корпораци
11. Ньюком Грүпп
12. Цайрт Минерал
13. TTGVCO ХХК
14. Шинхуа МАК Нарийн сухайт
15. 4-р цахилгаан станц
16. Ачит Ихт ХХК
17. Юнител Групп
18. Говь
19. Магнай Трейд ХХК
20. Тавантолгой компани
Эх сурвалж: