МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛСОН НЭГЭН ЗАЛУУГИЙН ӨЧИЛ
Олонхи оюутан залуучууд их дээд сургуулийг 10 жилийн үргэлжлэл мэтээр төсөөлдөг. Арга ч үгүй биз дээ. Аравдугаар ангиа төгсөөд л гурван сар амраад л намар нь сурагчаас шууд оюутнуудын ширээнд суучихаж байгаа юм чинь. Юу болсныг ч ухаарч амжаагүй байтал оюутан болчихсон.
Нөгөө талаас манай их дээд сургуулийн сургалтын арга барил яг л арван жилийн сургууль шиг хоцрогдсон. Хичээл сонголт болон оюутны бие даан суралцах орчин нөхцөл гэхээр юм юу ч байхгүй. Зарим их дээд сургууль айлын ажилгүй хүүхдүүдийг цуглуулсан яг өдөр өнжүүлэх цэцэрлэг шиг харагддаг. Хичээл суух нэрээр зүгээр сууж, дэмий сэлгүүцэж л өдөр өнгөрөөнө. Дөрвөн жилийн дараа мөнгөө төлсөн юм чинь мэдээж диплом авна. Ингээд л амьдрал дээр дипломтой ажилгүй хүн гарч байгаа юм даа.
Энэ бол Монголын дээд боловсролын үнэн төрх. Үүнийг бичиж эхлэж байгаагийн гол зорилго нь яагаад монгол залуус ажлын байран дээр тэнцэхгүй, мэдлэггүй, чадваргүй, тэнэг мангараараа дуудуулахад хүргээд байгаагийн цаад шалтгаанийг гаргаж ирэхийг зорьсон юм. Үнэн бодит байдлыг тов тодорхой гаргаж ирэх нь гол зорилго учраас нууж хааж, нэрэлхэлгүйгээр бүгдийг “ҮНЭН”-ээр бичлээ. Ингээд монголын дээд боловсрол хүүхэд залуусын ухааныг хэрхэн эвдэж, хэн ч биш болгож байгаа харъя.
Нэг: Коммунист угшилтай доктор профессорууд
Нэгэн цаг хөрөнгөтний хэмээн нүд үзүүрлэн шүүмжилж байсан мэдлэг боловсролыг өнөөдөр оюутнуудад зааж байгаа хүмүүсийн эзэмшсэн боловсролыг харах юм бол өөрсдөө улаан коммунист. Гэхдээ энэ тэдний буруу биш. Түүх ингэж л болсон. Улаан Марксист хүн нэг л өдөр чөлөөт зах зээл, хүний эрх, эрх чөлөө, ардчилал яриад эхэлсэн. Өмнө нь энэ бүхнийг шүүмжилж, үзэн яддаг байсан нөхөр шүү дээ. Эндээс л Монголын боловсролын дампуурлыг эхлэл тавигдсан юм.
1990 он гарснаар Марксист агуулга, чиг баримжаатай байсан улс төр, түүх, сэтгэл судлал, философи, хууль, эрх зүй гэх мэт нийгмийн шинжлэх ухааны салбарууд маш гүн уналтанд орон дампуурч түүнээсээ өнөөдрийг хүртэл гарч чадаагүй байна. Харин байгалийн шинжлэх ухааны хөгжил зогсож хүн төрөлхтнөөс холоо хоцорсон. Ингээд монгол орноос мэдлэг боловсрол дайжаж оронд нь мухар сүсэг газар авсан даа.
Социализмын үед доктор, профессор болсон хүмүүс өнөөдөр ч лекцээ уншиж, хүүхэд залуусын тархинд хороо шахсаар байна. Энэ л хамгийн том аюул болоод байна. Тэд Монголын боловсролын хамгийн том дайсан.
Зүүн Европын улс орнууд социализмаас ардчилал руу шилжихдээ өмнөх нийгэмд зэрэг цол хамгаалсан хүмүүсийг дахин сургалтанд хамруулж боловсруулсан гэдэг. Бүүр заримыг нь багшлах эрхийг нь хасаж, ажлаас нь чөлөөлсэн тухай ч яригддаг. Харин манайд энэ бүхэн явагдаагүй. Тэд социалист үзэл суртлаасаа бүрэн ангижраагүй нь өнөөдрийг хүртэл ажиглагддаг. Монголын залуусын тархийг тэд л гэмтээж байна. Ер нь үнэнийг хэлэхэд тэдгээр ахмад доктор, профессорууд нь өөрсдөө тархиндаа гэмтэлтэй.
Тэдний оюун ухаан нь яг л нэг төвшиндөө гацчихсан, аливаа юманд их догматик хандлагатай. Өөрийнхөөс нь өөр юм яривал уурлахыг нь яана. Үнэн, зөв юманд дургүй. Шинэ зүйлийг хүлээж авах чадваргүй. Өөрийнхийгөө л зөв гээд л эсвэл минийхийг л дага гээд зүтгэчихнэ. Мэдээж үгүй ээ гэвэл шууд л уурлаад, доромжлоод бөөнөөрөө нийлж байгаад шахаад эхэлнэ. Тэгээд хэдэн санаа нийлсэн хуйвалддаг нөхдүүд өнөөдөр Их сургуулиуд, ШУА-д орогнож байгаа юм даа.
Энэхүү үзэгдэл бол улсын сургуулиудад түгээмэл харагддаг. Тэнд л тэдгээр дархлагдсан профессорууд сууцгааж байна. Тэдний мэдлэг боловсрол аль хорь гучин жилийнхээсээ дээрдэж хөгжөөгүй гэдгийг шалгаад тогтоочихож болно. Тэдний шавь нар нэртэй бүтээгдэхүүнүүд хаа сайгүй тарж монголын боловсролын салбарыг дампууруулж байна. Гэвч энэ тэдний буруу биш.
Оюутнуудаасаа бага мэдлэгтэй багш нар зөвхөн монголд л байдгийг санахад илүүдэхгүй биз. Сурах хүсэлтэй, чадварлаг залуусыг доктор, профессор гэсэн цол хэргэм, багш гэсэн албан тушаалаараа нухчин дардаг нь гэм биш зан болсон. Хамгийн сайныг нь хөөж явуулаад хамгийн сул, үгнээс гардаггүй нэгнийг шавиа болгож, залгамжлуулдаг. Ингээд л чөтгөрийн тойрогт боловсролын салбар нэг мөсөн орчихсон юм даа. Энэ тойргоос хэн, хэзээ, хэрхэн гаргах вэ?
Хоёр: Ном уншдаггүй доктор профессорууд …
Үнэн шүү монголын их дээд сургуулиудын багш нарын ихэнхи нь ном уншиж, мэдлэг боловсролоо шинэчлэх тал дээр гараа ч хөдөлгөдөггүй. Сургуулиас нь ч багш нарынхаа хөгжлийн талаар юу ч хийдэггүй. Олон сайхан залуу тэнд очиж зэврээд л дуусдаг юм даа.
Улсын сургуулиудад багшилж байгаа багш нар бол хоорондоо багш шавийн барилдлагатай учраас тэнд хэн хэнийхээ мэдлэг боловсролыг шалгаж, шүүн шинжлэх ажил явагдахгүй. Нэг нь багшаа гэж хүндэлнэ, нөгөө шавь минь гээд гарынхаа үзүүрт зарна. Ийм цус ойртсон сургуулиуд монголын дээд боловсролыг дампууруулж байна. Үе залгамжилсан багш нар нь хэзээ ч шавь нар багшийгаа давж чадахгүй. Ингэхээр яаж ч хөгжил явагдах вэ дээ. Багшийнхаа заасан зүйлийг оюутан залууст үргэлжлүүлэн давтсаар л цагийн барна. Өөрсдөө ном уншдаггүй учраас багш нар нь оюутнуудаа ном уншуулах гэж шахаж шаарддаггүй. Бараг л зөнгөөр нь орхидог. Ингээд оюутнууд багшийн лекц, өөрийнх нь бичсэн номоор мэдлэг нь хязгаарлагдана. Мэдээж багш нарынхаа өөдөөс үг хэлж, шүүмжилж болохгүй. Яагаад гэвэл багш гэдэг чинь тэнгэрийн амьтан шүү дээ.
Цол хэргэм ч гэж өндөр. Оюутан залуучууд эхлээд их дээд сургуульд орохдоо маш их баяр хөөртэй л байна. Их сургуулийн багш нар үнэхээрийн мундаг хүмүүс байгаа л гэж төсөөлцгөөнө. Нөгөө хэд нь яах вэ дээ туршлагатай хүмүүс учраас гэнэн хонгор хүүхдүүдийг хуурчихаж чадна шүү дээ. Шинэ орсон оюутан яах вэ дээ нэгдүгээр курсдээ юугаа ч мэдэхгүй багшаа шүтээд л төгсөнө. За хоёрдугаар курсээсээ эхлээд л багш нарынхаа сайн мууг сонсож эхэлнэ шүү дээ. Ингээд гуравдугаар курстээ багш нараа аргалж, аргалалцаад л төгсөнө. Дөрөвдүгээр курстээ зарим нь зөрчилдөнө эсвэл зарим нь асуудал үүсгэлгүй төгсөхийг л хичээцгээнэ.
Ийм л юм болдог юм даа. Худлаа гэвэл очоод оюутнуудаас асуучих хэрэгтэй. Гадаадад төгссөн гэх багш нар байх боловч тэд нөгөө ахмад багш нарынхаа л нөлөөн доор байна. Эхлээд хууччуултайгаа зөрчилдөнө сүүлдээ уусаад хуйвалдаад л дуусна даа. Оюутнууддаа ихэнхдээ өөрсдийн бичсэн болон орчуулсан номыг хамгийн түрүүнд шахаж зарна. Авахгүй бол дүнгий нь дарна. Авбал дүнгий нь өргөж тавина.
Шалгалтан дээрээ тэр номыг нь а, б-гүй цээжилчихсэн байхад торох юмгүй онц авна. Мэдээж цээжилсэн учраас хаалгаар гараад л мартагдана. Ер нь шалгалт гэж хөгийн юм болдог юм даа.
Доктор, Профессор гэсэн цол авчихсан л бол цаашид дахин ном уншиж, судлах шаардлагагүй гэж үү. Хүн төрөлхтний хувьд мэдлэг боловсрол хөгжиж, нэмэгдсээр л харин монголчуудын хувьд аль хорин хэдэн жилийн өмнөх суурин дээрээ эргэж байна. Хэзээ урагш хөдлөх вэ?
Хамгийн харамсалтай нь их дээд сургуулийн багш нарийн ихэнхи нь гадаад хэлгүй. Мэдээж нөгөө коммунист боловсролтонгууд ч хальт мөлт орос хэлээр буруу зөрүү ярьдаг. Гадаад хэлгүй багш нар хэзээ ч гадаадын профессоруудтай уулзаж, хурал цуглаанд илтгэл тавьж, гадаадын шинэ бүтээлүүдийг уншдаггүй нь бас ойлгомжтой. Энэ бол монголын боловсролын бодит үнэн шүү.
Шинжлэх ухааны байгууллагууд мэдлэг боловсролыг шинэчилж улмаар их дээд сургуулиуд түүнийг оюутнуудад заадаг. Оюутнууд үнэн мэдлэгийг сурч хөдөө талаар ёстой соёлын үрийг тарих ёстой шүү дээ. Харин монголд энэ бүхэн алга байна.
Гурав: Хэлбэр хөөсөн таг харанхуй залуус
Оюутнууд минь уучлаарай. Хатуу ч гэсэн үнэнийг бичихээр шийдлээ. Үг хэдий хатуу ч явдалд тустай гэдэг. Үнэнхйиг одоо л ярихгүй бол хэзээ ярих билээ. Харанхуй сургуулиас таг харанхуй оюутан төгсөн гарч байгааг нуугаад ч чадахааргүй болжээ. Нэгэнт сургууль нь ч тэр, багш нар нь ч тэр чадваргүй учраас тэндээс чадваргүй залуус л төгсөж гардаг. Гэр бүлийн зөв хүмүүжил авсан зарим нь биеэ дайчилж, өөрийгөө хөгжүүлнэ. Энэ нь тун цөөхөн дөө.
Арван жилийн сургуульд хүүхдийг аливаа зүйлд эргэлзэж, шинэ зүйлийг мэдэхийн төлөө хүсэл тэмүүллийг нь багш нар нь гишгэж дэвсэлж орхидог юм шиг байгаа юм. Юм асуухаар тайлбарлаад хариулахын оронд загнаж зандраад л дуусаа. Тэр хүүхэд дахин юу ч асуухгүй. Үнэнийг хэлэхэд багш нь өөрөө мэдлэг боловсролоор маруухан юм чинь. Хичээл сургуульдаа хамгийн базаахгүй нь багш болдог нь өнөөдөр үнэн болсон шүү дээ. Хүүхдүүдийг арван жилд нь номхон командтай суулгасаар байгаа төгсгөчихсөн. Нөгөө хэд нь их сургуульд бас л номхон командтай суусаар л байдаг. Дараа дахин боломж гарвал цэцэрлэг болон дунд сургуульд хүүхдийг хэрхэн “алж” байгааг бичих юмсан даа.
Юм асуухаар хариулахгүй, харилцан ярилцахаар юу ч ярихгүй. Ойлгож байгаа нь ч мэдэхгүй, ойлгохгүй байгаа нь мэдэгдэхгүй зүгээр л сонссоор байдаг. Энэ бол монгол оюутан залуусын нийтлэг төрх.
Их дээд сургууль ямар буддийн шашны сургууль биш дээ. Тэнд л багш нь сургаж, шавь нь алдалгүй сонсож хичээл явагддаг байх. Харин их дээд сургуульд оюутнууд танин мэдэхийн төлөө өрсөлдөн бужигнаж байх ёстой биш үү. Гэтэл хэл нь татчихсан юм шиг оюутнууд бий боллоо. Өөртөө итгэлгүй, хулчгар байдлаас энэ бүхэн шалтгаалж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ихэнхи оюутнуудын хувьд мэдлэг боловсрол чухал гэж нүүрэн дээр ярьдаг боловч амьдрал дээр дипломын төлөө л явдаг.
Аль болох бүхнийг аргалахыг л хичээцгээдэг. Энэ бол нуух аргагүй үнэн. Сургуулиа төгсөөд амьдралыг аргалахыг хичээгээд хад мөргөцгөөж байгааг их харлаа. Монголын оюутан залуучуудын онцлог гэвэл хэзээ ч ном уншдаггүй. Шалгалтанд орохын тулд л нөгөө багшийн нэрлэсэн номыг уншина. Ер нь мэргэжлийн дагуу эх хэл дээрээ уншчихаар ном маш цөөхөн. Ном орчуулагдаад л байгаа боловч ихэнхи нь уран зохиол, мухар сүсэг, яаж хурдан баяжих вэ, амжилтанд хүрэх вэ гэсэн л номууд байгаа.
Мэргэжлийн номуудынх нь заримыг уншаад ч ойлгохооргүй байдгийг нуух юун. Гадаад хэл дээр ном уншъя гэхээр оюутнууд нь бүгд гадаад хэлгүй юм чинь. Одоо яая гэх вэ дээ. Бодит байдал ийм л байна.
Ном уншдаггүй, уншаад ойлгодоггүй, ойлгосноо ярьж чаддаггүй, бие даан асуудал шийдэж чаддаггүй дээрээс нь хэлний, компьютрийн мэдлэггүй залуучуудыг хэн ажилд авах вэ дээ. Яаж ч ажлын байран дээр тэнцэх вэ дээ.
Төгсгөл
Энэ бүхэн бүгд үнэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ асуудлыг бүгд мэддэг боловч үүнийг хэзээ ч гаргаж тавихгүй байна. Үүнийг бичиж байгаагийн цаад зорилго бол хэн нэгний мууг үзэх гэсэн дээ биш харин монголын дээд боловсролын салбар ингэж дампуурчихаад байна гэдгийг хэлэхийг зорьсон юм.
Мэдлэгт суурилсан нийгэм, мэдлэг суурилсан эдийн засаг гэж ярих боловч үнэндээ суурилаад байх мэдлэг боловсрол монголд байхгүй. Их дээд сургуульд мэдлэг нэрээр баахан худлаа юм зааж байгаа. Үүнийг нь шалгадаг байгууллага байвал ямар их тустай вэ? Монголын боловсролын байгууллага хүүхэд залуучуудын тархийг нь гэмтээж, амьдаар нь алж байгаа газар гэхэд хатуудахгүй болов уу.
Өнөөдөр манай нийгэм ингэж дампуурч байгаагийн шалтгаан бол олигтой мэдлэг боловсролтой хүмүүс байхгүйтэй шууд холбоотой. Үүнийг өөрчлөх цаг ирсэн л баймаар.
28 comments
Сайхан шудрага бичжээ санал нэг байнаа. 1977,1978,1979,1980,1982,1983 оны залуус энэ шилжилтийн нийгмийн золиосонд дийлэнх хэсэг нь мэдлэг боловсрол олж авч чадаагүй чадсан нэг нь ажлын байрандаа гологдож наймаа хийх маягтай л амьдарч байна. Бараг л бүхэл бүтэн үеэрээ будаа болж гэтэл одоо бүр доод үеийн шинэ залуус хүч түрээд гараад ирлээ шүү дээ.
1977-1980 oniihon hamaagui shuu. Chi muu surdag bsan bj bno. Diilenh ni cham shig archaagui bgagui ee.
Tiish de. Harin ch 1977-1984 oniihon arai l dunguur bolowsrol ezemshsen n bh shu. Odoo bga zaluu erdemted bugd l ene oniihon bn. Harin 90 onoos hoish ystoi yu ch suraagui bh da. Odoo bol bur baihgui bolson bn lee.
Зөв юм бичсэн байна хамгийн гол нь Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын тогтолцоо бүр будаа болсон хамгийн гол нь суурь боловсролд багшлах боловсон хүчин маш муу бэлтгэгдэж байгаа нь наад Дээд сургуулийн чинь асуудал……
Хүн бүрийн амьдрах арга янз бүр, Зарим нь баялаг бүтээнэ, зарим нь хулгай хийнэ, худал ярина г/м. Багш нарын амьдрах арга нь багшилах гэдэг сайхан нэрийг ашиглан ядарсан ард түмний хүүхдүүдийн толгойг эргүүлж халаасыг нь хөхөж амьдрах юм.. Тэрнээс биш боловсрол олгож байгаа юм бхгүй.Эрдэмтэн, профессор г/м-ийн өөрөө өөрсөддөө олгодог хөгийн цолноосоо ичиж ард түмнээс нүүр бууруулж газар ширтэн амьдрах хэрэгтэй.
Зарим нэг зүйл нь үнэний хувь байвч бүхэлдээ бол худлаа зүйл бичиж. Хамгийн гол нь монголын дээд боловсролын хөгжлийг боомилж байгаа гол зүйл нь монголын төрийн бодлого гэдгийг хараагүй байна. Оюутны төлбөрөөрөө амьдар гэдэг төрийн бодлого, дээр нь оюутны төлбөрийг нь дэлхийд хаана ч байхгүй хямдаар тогтоодог төр байхад дээд боловсрол яаж хөгжихийн. Харин ч их сургуулийн багш нар ийм бага мөнгөөр, ийм хэмжээнд сургалт, судалгаа явуулж байгаа нь их юм.
Yaaag unen. Iim ichgewter tsalin awch bga vagsh nar ymar munguuruu gadaad ywj hural seminart oroltsoh. Harin ch sotsializmiin uyd bolowsrol delhiin bolowsroltoi en zeregtsej baisan. 90 onoos hoish ene salbariig dampuuruulah uy ehelsen.
Ёстой өөрийнхөө хэмжээгээр л дүгнэж бичиж дээ. Эрдэмгүй байсан ч таг харанхуй байдалтай 10 жилээсээ ирж буй хүүхдүүдэд бурхан багшийн дайтай сургааль айлдахаар юмны мөн чанарыг хардаг эрдамтэн мэргэд байгаа биз дээ. Өөрөө юу ч мэдээгүй төгссөн бол чиний л муугийнх. Сайн оюутан сайн муу оюутан чам шиг харалган л төгсөнө
За арай л туйлшралтай хазайсан юм бичиж. Мундаг багш, сургууль зөндөө байгаа шүү. Энн хүний ойр хавьд л тийм хүмүүс байгаа байх мэр сэр. Өөрийнхөө байр суурь, боловсролын хэмжээгээр бичсэн байна.
өөрөө ном уншдаггүй залхуу хүн бусдыг өөрийнхөөрөө дүгнэнэ сайн боловсролтой чадалтай хүний төлөө гэсэн багш зөндөө шүү дээ, багш гэртээ очоод ч амарч чаддагүй хүнд хөдөлмөр шүү дээ
Шинэ санаа гараасай , улс Орон минь, залуус минь дэлхийн тувшинд хурээсэй , хогжоосэй гэсэн агуулгатай юм бна гэж ойлголоо.
сурагчын төлөө гэсэн багш оюутнуудыхаа төлөө гэсэн сургууль байдаг л байх тэхдээ манай сургуулийн хувьд бол тийм зүйл огт байгаагүй байс хийгээл мөнгө нэхдэг сургууль хүүхдүүдээ зоддог багш л байсан ихэнхдээ тэр зодуулдаг хүүхдүүдэн хөдөөнөөс ирсэн шинэхэн оюутнуууд хэл ам хийгээд явахаар сургуулийн захиргаа багш нартайгаа нийлээл хамаг юмаар боож хаагаад муу ярицгаагаад байдын байна лээ төгсөх жилээ сохор дүлий хүн шиг л байж байгаад төгссөн. сурах хугацаанд баахан мөнгө нэхдэг байсын байж ичихгүй төгсөхөд захирал орж ирээд нээх сайхан ааштай хүүхдүүдээ сургуульдаа юм авч үлдээдэг юм шүү бас анги даасан багшыгаа баярлуулаарай одоогоор манай сургууль дprojector тоочтой самөартайгаа хэрэгтэй байгаа гээд байгаамаа. багш нар нь болохоор орж ирээд надуулдаа тэрийгэн авч өгөхгүй бол дипломыг чинь өгөхгүй байж мэдийшүү төгсөхийх хоорон аваад өгчихөл гэнэ. ядхад ангид тэд нарын хэдэн бууны нохойн байдаг болохоор хамаагүйч юм ярих эрхгүй тэгээд төгсөхдөө сургуульдаа тэр хүссэн юмын 1500000 2 багшдаа 800000+800000 гаар утас авч өгч байж дипломоо нэг юм авч баилаа. мэдээж энэ сургууль дээрх хүүхдийн бичсэнчлэн боловсорлогүй хэдэн ааштай цус ойртсон удирдлагуудаар дүүрсэнл газар байсан мэдээж оюутнууданж гэсэн сайнтай муутай тэндээс юм сурахын тулд нилээнл юм болно доо
нэмж хэлхэд ЭЕШ ч гэсэн нил маапаан байсан. тэхдээ бич бас хангалттай сайн биш байсан байхлдаа хүссэн сургуулиа авч чадаагүй 2 сая төгрөг өгөөд орж болноо гэж сургуулийн удирдлагаас хэлсэнч би гэрийхэндээ тийм зүйл хэлж чадаагүй юм. их сургуульд орох тэр жилээс л эхлээд энэ нийгэм ийм аймар гэжүүдээ гэж их эмзэгээр хүлээж авч билээ. ирээдийн дүү нарт маань иймэрхүү зүйл багал тохиолдоосой билээ
Үнэн, Ялангуяа эдийн засаг, философийн бүх багшийг 1990 онд ажлаас нь халах байсан юм, мунхарсан юмнууд одоо болтол мунхруулсаар
« Surtout qu’à l’époque, c’était beaucoup plus difficile de faire un des livres de cette saga plutôt que des poèmes de RinJ&ud&mbsp;araquo;b’ai laissé passer la comparaison RG09/US10 mais là il va falloir que tu t’expliques mon petit Coach !
Социализмын үеийн докторууд хороо шахаад байна гэж бичжээ.Энэ бол нийгмийн ухаанд хамаарахаас өр салбарт ямарч хамаагүй шүү дээ.Соц нийгмийн хүний эмч бэлтгэдэг сургуульд байсан багш эрдэмтэн хүн одоогийн хүн эмнэлгийн оюутанд хичээл зааж болохгүй гэж хэлэх гээд байнаа даа.Тэгвэл энэ бичсэн нөхөр соц нийгмийн хүнээс кап нийгмийн хүний бүтэц физиологи шал өөр болсон гэж хэлэх гээд байгаач юм шиг.Соц нийгмийн хүний өвчин капиталист нийгэмд өөр болсон учир тэр үеийн эрдэмтэн заавал хороо шахаж байгаа могой шиг ч гээд байх шиг.Соц нийгмийн техникийн ухааны зохион бүтээгч эрдэмтэн бас л багш хийх эрхгүй болох нь.Ёстой инээдтэй сэтгэдэг нөхөр байна шүү.Харин ч тэр үеийн багш хүн сурагч оюутан чинь одоогийн багш оюутнаас хамаагүй илүү мэдлэгтэй чадвартай мэргэжилдээ сайн болж хүмүүжсэн юм шүү.Тэр үеийн нийгмийн ухааны багш нар одоо сургууиудад байхгүй болж тэтгэвэрт гарах нь гарч нөгөө ертөнцөд явах нь яваад дууссан. Харин та нарын сургаад байгаа сурагч оюутан нарын чанар тийм сайн юм бол Монголыг эргүүлчихээр сайн инженер эмч багш төрөх л ёстой доо.Манайхан нэг нь нэг иймэрхүү юм бичмэр аядахаар юугий нь ч тунгаахгүй дагаад хошуурахы нь яанаа.Өмнөх үе рүү гээ гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна гэдэг үгийг санаж яваарай.Харин энэ үгийг ардчилсан орны ардчилагч хүн хэлсэн гэдэг юм шүү Би бол хөдөө ажилладаг малын их эмч хүн.Бас соц нийгмийн бүтээгдэхүүн.Харин кап нийгмийн малын эмч миний хаана нь ч хүрдэггүй л юм билээ шүү
Диплом шахдаг байгууллага болсон
Үнэн юм бичсэн байна.ер нь ЕБС их дээд сургуулиудын дотор сайн ч багш бий, муу ч багш бий, сайн захирал, муу захирал бүгд амьдрал дээр байж л байна.Энэ бичвэр дотор муу талыг нь бичсэн байна.Би хувьдаа дэмжиж байна.Монголын боловсролын тогтолцоо ялангуяа их дээд сургуулийн боловсролын тогтолцоонд ихээхэн гажуудал үүссэн, энэ олон их дээд сургуулиуд манай улсад байх шаардлага байхгүй, маш чанаргүй боловсон хүчнүүд бэлтгэгдэж байна.Чанартай цөөхөн сургуульд өндөр шалгуураар шалгаж боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй байна.
орчин үеийн хүүхдүүд үнэхээр сул болсон, юу ч бичиж чадахгүй, уураг тархи нь ажиллахгүй, дээр нь уншихгүй, залхуу, муу материалаар олигтой бүтээгдэхүүн хийж болохгүй
Үнэн юм бичжээ. Монгол шиг улсад ийм олон их, дээд сургуулийн хэрэг үнэндээ байхгүй . Оюутны сургалтын төлбөрөөр амьдардаг бүхэл бүтэн сүлжээ давхарга үүсэн бий болж хүний амьдралын 4 жилээр тоглож байдаг болжээ .
гашуун үнэн шүү
Хамуг монгол хөдөлгөөнийхний бичсэн номонд өгүүлсэн Молор-Эрдэний үг тэр чигээрээ шахуу л байна. Үнэн шүү дээ.Нэгэнт дээд боловсролтой гэх баталгаатай диплом өвөртлөсөн хүн шал угааж хар гэгдэх ажлыг хийх үү. Дээр нь дарга гэдэг ажлыг захын тэнэг ч хийж болдог гэдгийг бүх шатандаа харуулаад байгаа биз дээ. Нөгөө УИХ-ийн гишүүн болоход бас мэдрэл муутай байх хэрэгтэй юу гэдэг шиг
Зөв юм бичсэн байна хамгийн гол нь Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын тогтолцоо бүр будаа болсон ” хамгийн наад зах нь зөв мэндэлж сураагүй ” гол нь суурь боловсролд багшлах боловсон хүчин маш муу бэлтгэгдэж байгаа нь наад Дээд сургуулийн чинь асуудал……
Боловсролын тогтолцоог үндсээр нь шинэчлэх хэрэгтэй. Тэр 1990 оны ороо бусгай цагт мөнгө ч үгүй, мэдлэг чадвар дулимхан,амиа аргацааж байсан хэсэг хүмүүс овсгой гарган боловсролын байгууллагад шигдсэн. Тэдний хар гайгаар өнөөдөр боловсрол дампуурсан шүү дээ. Боловсролыг үндсээр нь шинэчлэх хэрэгтэй. Юуны боловсрол, тэр тусмаа юуны дээд боловсрол, дээд сургууль вэ. Үнэн аймаар газар. Тэнд ажиллагчдын цус ойртсон. Алдаа дутагдал, сайн сайхан, ирээдүйг олж харахаа больсон. Тэнд юу болдог гэж бодож байнаа. Эхлээд улсын сургуулийг уг сууриар нь өөрчлөөд, хувийн их дээд сургуулиудыг бүгдийг хаах хэрэгтэй. Их дээд сургуульд цэвэр агаар оруулах цаг болсон шүү. Ядаж уншдаг, бичдэг хүнийг багш болгомоор байна. Одоогийн их дээд сургуульд хор найруулдаг,мөнгө угаадаг үйл ажиллагаа л явагдаж байна. Тэнд хүнийг боловсруулах байтугай эсрэгээр нь мунхруулж, тэнэгрүүлж, балайруулж, муу муухайд сургаж байна. Тэдний ихэнх нь хийж бүтээх, хүний үр хүүхдийг сургах, хүмүүжүүлэх нь байтугай өс хонзонгоо авах, бусдыг дарангуйлах, дарамтлах, хэнээрхэх өвчин туссан араатнууд байдаг юм. Энэ бол туйлшрал биш. Яг үнэн. Тэнд жинхэнэ багш, багшийн ёс зүйтэй, боловсорсон, ухамсартай,мэдлэг чадвартай багш хуруу тоолом байдаг ба тэд ямар их хавчлага шахалтанд байдаг гээч. Ёстой олон ухаантны дунд тэнэг жаргалтай, олон тэнэгийн дунд ухаантан зовлонтой гэж үнэн шүү. Цэцэн цэлмэг цөөрч тэнэг балай олон болсон их дээд сургуулийг татан буулгах хэрэгтэй. Дээд боловсрол, их дээд сургууль гэдэг нэрээр үр хүүхдээ өгч байна даа түүнээс биш шорон, траншейнаас дор болчихсон шүү дээ. Урьд их дээд сургуулийн хажуугаар явахад л эрдэм боловсрол, соёлын үнэр ханхалдаг, багш эрдэмтдээр нь бахархдаг байлаа. Одоо амны салиа нь арлиагүй эрхийн балай, шуналын дэв, хорон санаа нь бөөс болсон хүмүүс би багш гээд л харайгаад байна. Эрдэм ном гэж юу байдгийг ч мэдэхгүй хэрнээ эрдэмтэн докторын учрыг олох чүгүй харин тэднийг элдвээр гоочлоод л бурханаа бургасаар гуядана гээчийн үлгэрээр амилж явцгааж байна даа. Хазгар өвгөнд хамаг юм бий гэж хамаг чадвартай гайгүй номтой эрдэмтэй, тэр битгий хэл доктор профессоруудаа гудамжинд гаргаад байна шүү. Гадаадын улс орнууд тэр эрдэмтэн докторуудаа хайрлаж, тэднээс суралцахын төлөө шамдаж, тэднээрээ бахархаж, дээдэлж, хүндэтгэж , өмнө нь бөхөлзөж байхад манай монголд эсрэгээрээ шүү. Эрдэм мэдлэг тэтгэвэртэй гардаггүй шүү. Өнөөгийн Монголын их дээд сургууль дээр багш нарын боловсрол, нас, мэдлэг чадварын харьцаа алдагдаж, дураараа авирласан намын нэр, мөнгөний хүчээр ороод ирсэн дарга цэргүүд ялангуяа их дээд сургуульд 30 нас хүрээгүй хүн багшилна гэдэг чинь аадваа авгай авахыг заана гээч болоод байна даа. Өчигдөр нь сургуулиа төгсөөд өнөөдөр нь багш болоод, маргааш нь эрхэлгч, захирал болдог 30, 40 нас ч хүрээгүй докторуудын өмнүүр самбагнадаг, хийрхэлтэй хоосон толгойнууд хичээл заана гэхээр
Дээрх нь толгойгоогоо олохгүй болохгүй доорх нь хөлөө олохгүй гэж , боловсролын сайжруулъя гэвэл юуны өмнө чадварлаг, мэргэжлийн эрэгтэй сайдаар боловсролыг удирдуулмаар байх юм. Тэгээд их, дээд сургуулийн учрыг олж хужрыг тунгааж, их дээд сургуульд ялангуяа улсын их дээд сургуульд зөвхөн доктор зэрэгтэй хүнийг л томилж ажиллуулмаар байх юм. Түүний дараа аяндаа дунд боловсролын чанар чансаа, мөн чанар гарч ирнэ дээ. Энэ хэдэн докторууд нь хийж байхаа олж ядаад л хувийн сургуульд зөвлөж байгаа нэрээр бусдын хоолыг булааж явна. Тэдний цалин хөлс ч бага юм. Хэрэв их дээд сургуульд зөвхөн доктор ажилладаг болчихвол тэд тэнүүчлэхгүй шүү дээ. Тэгээд ч сургалт үйл ажиллагаа чанартай болж чанартай мэргэжилтэн, ялангуяа багш бэлтгэгдэнэ шүү дээ. Тэгээд л болчихно . Ингэхлээр амархан юм шиг. Тэр амны салиа нь арлиагүй , 40 хүрээгүй шалдан бацаануудыг аль хар бор ажлыг хийлгэж, мэргэжлийн шөлийг нь сайн уулгаж туршлага, дадлага, сэтгэл, эв дүйтэй, тэгээд бас доктор болохоор нь багшлуулах хэрэгтэй. Салиа арлиагүй хөөргөн шавь нь доктор багшийгаа халчихаад хороо найруулаад яваад болоод байдаг юм билээ. Тэгвэл тэр муу баас, бухын хүзүүнүүдийг шил дараалан ажлаас чөлөөлөх хэрэгтэй байна.Ер нь доктор хүнийг ажлаас халахгүй байх тийм халдашгүй дархан эрх гэж байна уу. Монгол чинь цөөн хэдэн доктортой тэднийгээ элдэв янзаар хэлнэ. Доктор байхдаа ч яадаг юм доогтой эсхүл дохтой хүн гэж дуудагдаад сонин юм гээд л. балайрч өгнө шүү дээ. Ер нь боловсролын сайдаас л хамаарна даа. Сайд та л ноён нуруутай байж энэ байдлыг харж шийдэж өгөхгүй бол бидний үр хүүхэд, ач зээ нарын маань боловсрол, монголын ирээдүй бүүдгэр, аймаар, ялзарсан өндөгний үнэртэй байна шүү.Тэр муу 30 гараагүй хоосон тархи, хүмүүжилгүй араатнууд чинь өө би чинь магистр ч биш байж багш болчихлоо , тэгэхлээр би их мундаг хүн юм харин энэ докторууд нь хичээлээ заагаад л бахь байдаг байран дээрээ байгаад байхыг бодохоор тэд надаас дор юм иймээс бидний баасыг шавхаж, хөтөлбөр төлөвлөгөө боловсруулж, ном судраа уншиж, шавь нараа сургах ёстой гэж ойлгоод , одоо тэгэхлээр над гэдэг хүний чаддаг юм дарамт шахалт, хор найруулах, тэгж байж байраа хамгаална, тэгж баЙЖ Амьдарна даа гээд хахууль, танилын шидээр л бүх муу муухайг хийж,үлгэрлэж байна шүү дээ. Ийм байхад боловсрол ялзарсан нь үнэн шүү .
Их хурлын 76, БСШУЯамны сайдаа та нар өнөөдөр багш нарын цалинг нэмнэ нэмэхгүй гэж толгойгоо гашилгаж суухаар,боловсролд дорвитойхон цэвэрлэгээ хийгээд энэ муусан диплом худалдаж авсан, мэдлэг чадваргүй, хүмүүжилгүй амьтдыг шууд халаад бүүр багшлах эрхийг нь ч хураагаад аваач, гудамжинд өчнөөн олон хээл хахууль өгөхийг мэдэхгүй, мэдлэг чадвартай, гэгээрсэн хүмүүс өчнөөн байна, тэднийг жинхэнэ утгаар сонгож шалгаад ажиллуулаач. нэг хэсэгтээ л тэд мөнгө нэхэхгүй, учир нь нэгдүгээрт шуналгүй, хүмүүжилтэй,хоёрдугаарт боловсролтой учраас өнөөгийн байдлаар цалин нэмэх шаардлагагүй гэдгийг тооцоолох мэдлэг байгаа. Тэгээд хэдэн жилийг авахад боловсролын чанар ч дээшилнэ. багшийн нэр хүнд ч өснө, суралцагчид, эцэг эхийн итгэл урам, боловсрол, хүмүүжил дээши лнэ. бас улсын сан хөмрөг ч арвижна шүү дээ.Та нар эрх биш үүнийг мэдэж л байгаа. Зоригтой хөдлөөч. Яагаад хийхгүй байгаа юм бэ.
Доктор нэртэй тааруухан нөхдүүд их байдаг. Хүнтэй аятайхан ч харьцаж чаддагүй дээр нь мэдлэггүй. Хамгийн гол нь доктор биш ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг мэдлэг чадвартай хүнийг ажиллуулах явдал юм. Багш нэртэй тааруухан нөхдүүд бас их байгаа
Их дээд сургуулиуд залуусыг хэрхэн “алдаг” вэ? – updown.mn
vsomgmigyk http://www.g5y0923lv81yl58ed3njf030woe3g22qs.org/
[url=http://www.g5y0923lv81yl58ed3njf030woe3g22qs.org/]uvsomgmigyk[/url]
avsomgmigyk