Уул уурхайн Оюутолгой ХХК, иргэн Ц.Чинбат нарын хооронд үүссэн “Хүний эрх зөрчсөн” гэх маргаан хагас жил гаруй үргэлжилсний эцэст шүүхээр зөв буруугаа тогтоолгож тэрбээр ялсан байдаг юм.
Иргэн Ц.Чинбат нь хоёр жилийн өмнө Оюутолгойн “Аюулгүй ажиллагааны зааварчилгааны сургагч”-аар ажилд орохоор өргөдөл гаргаж, дөрвөн шатны шалгалтад тэнцсэн ч “хэт тарган” гэсэн үндэслэлээр ажилд аваагүй байна. Учир нь “Оюутолгой” компанийн дотоод журамд 100 кг-аас дээш жинтэй хүнийг ажилд авахыг хориглосон заалт байдаг аж. Маргаан эндээс эхэлсэн байдаг. Биеийн жингээсээ болоод ялгаварлан гадуурхагдсан Ц.Чинбат ХЭҮК-т хандаж, цаадуул нь судалж үзээд “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг зөрчсөн дээрх заалтыг дотоод журмаасаа хасахыг “Оюутолгой” компаниас шаардсан албан бичиг илгээж байсан. Гэвч компани “Оффисын О3 ангиллын ажлын байранд ажиллах иргэн нь 100 кг-аас бага биеийн жинтэй байх” гэсэн заалтыг байгууллага дотроо мөрддөг дотоод журмаасаа хасах боломжгүй” гэсэн хариу өгчээ.
Тиймээс иргэн Ц.Чинбат нь энэ даваа гарагаас эхлэн “Моннис”-ийн байранд байрлах Оюутолгой компанийн үүдэнд өлсгөлөн зарлажээ. Тодруулбал, компанийн удирдлагуудтай уулзах гэсэн боловч хүлээж аваагүй учир шаардлага хүргүүлжээ.
Шаардлагадаа “Миний тэмцэл үргэлжлэх болно. Нийт 97 хүнээс нэгдүгээр байрт шалгарч тэнцсэн байхад ажилд авахгүй байгаа нь хүнийг ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж буй үйлдэл.
Миний тэнцсэн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж намайг ажилд авах хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ” гэж бичжээ.
Эх сурвалж: asu.mn
9 comments
ТЭНЭГ ЮМ ДАА БИ ТЭДИЙ ХУГАЦААНД ТЭДЭН КГ-Р ЖИНГЭЭ ХАСЯ ТЭГВЭЛ ОЛОН ХҮНЭЭС 1- РТ ГАРСАНЫ ХУВЬД ГЭЖ ИРЭЭД Л ЯРИХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ . ТҮҮНЭЭС БИШ ИНГЭЖ ТУНИАД ХОЛ ЯВАХГҮЙ ДЭЭ.ЖААХАН УХААНТАЙ БАЙЖ ҮЗ. ТЭД МАГАД ӨНӨӨДӨР АВСАН БОЛООД Л САРЫН ДАРАА ХАЛНА ШҮҮ ДЭЭ.ХАРОАХД ЗАЛУУ ХҮҮХЭД БАЙНА ЖААХАН УХААНТАЙ БАЙЖ СУР
Зүгээр л тураачдаа сда чинь хэнд эрхлээд байгаа юм
Tiishd pzda chne
Компанийн дотоод дүрэм журамд тэнцээгүй байна. Тэгэхээр би тэнцсэн байхад гээд байгаа нь утгагүй. Мөн зөвхөн биеийн жин байдлыг харахад л өөрийгөө удирдах чадваргүй, сэтгэлийн тэнхээгүй, биеэ дайчлах чадваргүй, зорилгодоо хүрэх тууштай сэтгэл байхгүй, цаг барьдаггүй хүн болох нь харагдаж байна. Мөн өөрийнхөөрөө зүтгэж байгааг харахад харьцааны чадваргүй, өөрийгөө ойлгуулах ярианы чадваргүй, өөрийнхөө бурууг ойлгох чадваргүй, бусдад бурууг тохох дуртай, алдаа дутгадлаа хүлээн зөвшөөрөх чадваргүй, алдаагаа ойлгох чадваргүй, алдаагаа засаж залруулах сэтгэлгүй хүн болох нь харагдаж байна. Онгоцонд хүртэл жин хэтэрсэн хүнийг оруулахгүй байх тохиолдол байдаг. Яаж ч тэмцэлдээд нэмэргүй. Харин ч энэ ажилд тэнцэхийн тулд жингээ хасахын тулд юу хийсэн бэ гэдгээ харуулсан бол илүү үнэлэгдэх байжээ
Goy2
өлсөхөөр турнаа хөө, уг нь зарга хийж цаг алдаж байхаар өглөө оройдоо шогшоод турчихсан бол ажилд ч орно зүрх чинь ч эрүүлжих байж.
Turax geed ulsuglun zarlaad bgaan bna shvv de
garmonii uurchlultuus ch yum uu yamar neg uvchnuus uudsen targalalt bj bolno shde, humuus nuhtsul bdliig n medku bj dandaa l buruutgaj uguisgej uzen ydaj bhin
Zail guluguu