Эх сурвалж: www.polit.mn
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Хүүхдийн эсрэг интернэт гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд олон нийтийн сүлжээ болон цахим мэдээллийн сүлжээ ашиглан насанд хүрээгүй хүүхдүүдэд садар самууныг сурталчилж, уруу татсан хоёр этгээдийг илрүүлжээ.
Эрүүгийн “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах”, “Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн”-т заасан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Тухайлбал, 57 настай, эрэгтэй, дунд сургуулийн багш сурагчдад давтлага өгөх нэрийдлээр сурагч садар самуун үйлдэлд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан.
35 настай, эрэгтэй, их сургуулийн багш хуурамч фэйсбүүк хаяг ашиглан удаа дараагийн үйлдлээр 12-16 насны 7 хүүхдийг садар самуун үйлдэлд уруу татаж, бэлгийн харьцаанд орсон зэрэг гэмт хэргийг үйлдсэн байна.
Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид өөрийн хүүхдийн өдөр тутмын үйл хөдлөл, цахим хэрэглээнд тавих хяналт сул байгаагаас хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэл бий болж байна, мөн гэмт этгээдүүд хуурамч фэйсбүүк хаяг ашиглах замаар хохирогчтой харилцаа холбоо тогтоож, уг харилцаагаа эцэг, эхээсээ нууцлах талаар ухаалга хийх болсон, хүүхдүүд гэмт этгээдийн мэдээллийг өөрийн ангийн хүүхэд мэтээр хуурамч нэрээр гар утас болон цахим хаягтаа хадгалж байсан нь гэмт этгээдийн ухуулгад автаж, харилцаагаа нууцлах оролдлогыг хийсэн байгааг цагдаагийн байгууллага анхаарууллаа.