УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэхүү хуулийн төсөлд өндөр насны тэтгэвэрт гарсан зарим иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх тухай асуудал багтсан байгаа. Үүнд:
- Төрүүлсэн болон 3 хүртэл настай нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ зургаан настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн 15-аас доошгүй жил ажилласан, 50 нас хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;
- Төрүүлсэн болон 3 хүртэл настай нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ зургаан настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн 20-иос доошгүй жил ажилласан, нас харзалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;
- Нийтдээ 27-гоос дээш ажилласан, нас харгалзахгүй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;
- Нийтдээ 32-оос дээш жил ажилласан, 55 нас хүрсэн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй
Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаагаар 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар дээрх нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон 21.2 мянган хүний 85.8 хувь нь буюу 18.2 мянган эхчүүд, 14.2 хувь нь буюу 3.0 орчим мянга нь эрчүүд байна. Эдгээр тэтгэвэр авагчдын 80.2 хувь нь 17 мянган хүн улсын дундаж тэтгэвэр/374.8 мянга/-ээс доогуур буюу хэт бага тэтгэвэр авдаг байна.
Улсын дунджаас доогуур тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхэд нийт 17.2 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн бөгөөд энэ хөрөнгийг улсын төсөвт суулгажээ. Уг хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд заасан байна.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгасан гэж байна. Гэхдээ төсөвт суусан хөрөнгийг хуульгүй бол хэрэглэж болдоггүй. Тиймээс энэ хуулийг яаралтай хэлэлцэн батлах ёстой гэж үзэж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хуулийн төслийн дэмжиж байгаа. Гэхдээ 50 мянган төгрөг өнөөдрийн нөхцөлд маш бага. Тиймээс цаашдаа бага тэтгэвэртэй иргэдийн тэтгэврийг инфляцтай уялдуулж үе шаттайгаар нэмэгдүүлэх шаардлага байгааг анхаарч үзэх хэрэгтэй байна” гэлээ.
Ийнхүү санал хураалт явуулахад 64.4 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
3 comments
3 хүүхэд төрүүлж өсгөсөн 20 -25 жил ажиллаад маш бага тэтгэвэр авс байгаа эхчүд олон бий шүү дээ 3 хүүхэд өөрөө төрөөд өөрөө өсчихдөг юмуу юм болгон дээр З хүүхэдтэй эхчүүд хаягдаж байх юм ингэж ялгаварлан гадуурхахаа болиоч. биеийн эрүүл мэндээс олон хүүхэд төрүүлж чадахгүй эхчүүд хохь нь болж таарч байна уу. Тэтгэвэр нэмсэн болж срнгуулийн пиар хийгээгүй л юм бол тооцоо судалгаатай амьдралтай юм хийж бай адилхан эхчүүдийг хүүхдээр ялгаварлаж. гадуурхахаа боль
яг зѳв
3 хүүхэд төрүүлж өсгөсөн 20 -25 жил ажиллаад маш бага тэтгэвэр авс байгаа эхчүд олон бий шүү дээ 3 хүүхэд өөрөө төрөөд өөрөө өсчихдөг юмуу юм болгон дээр З хүүхэдтэй эхчүүд хаягдаж байх юм ингэж ялгаварлан гадуурхахаа болиоч. биеийн эрүүл мэндээс олон хүүхэд төрүүлж чадахгүй эхчүүд хохь нь болж таарч байна уу. Тэтгэвэр нэмсэн болж срнгуулийн пиар хийгээгүй л юм бол тооцоо судалгаатай амьдралтай юм хийж бай адилхан эхчүүдийг хүүхдээр ялгаварлаж. гадуурхахаа боль