Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 23-ны Лхагва гарагт хуралдах УИХ-ын байнгын хороодын хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 2 гишүүн 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүн 2019.10.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Бусад.
2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2019.10.11-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/;
- Дэд хорооны даргыг сонгох тухай асуудал /Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо/.
3. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- “Гэрээ соёрхон батлах” тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Бусад.
4. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/,