“ФАТФ Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулахгүй мэдэгдэл гаргана” хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас цахим хуудсаараа мэдээлэв.
Тэдний мэдээлснээр “Монгол Улс “саарал жагсаалт”-аас мултарсан бололтой. ФАТФ манай улсыг “саарал жагсаалт”-д оруулалгүйгээр мэдэгдэл гаргах нь. Түүнд Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж, ФАТФ-тай хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлж, тайлангийн зөвлөмжид заасан ажлуудыг хэрэгжүүлж байгааг тэмдэглэсэн. “Улс төрийн өндөр түвшний” гэдэг нь УИХ-ын дарга Г.Занданшатарын ФАТФ-т илгээсэн захидал, эрсдэлээс сэргийлэх талаар гаргаж буй хүчин чармайлтыг хэлж байгаа” гэжээ. Мөн нэмэлт ажлын зөвлөмж гаргахаар болсон байна.
Мөнгө угаах, террорезмыг санхүүжүүлэхэд санхүүгийн арга хэмжээ авах ФАТФ-ын хурал энэ сарын 13-наас эхлэн хуралдаж, өнөөдөр нэгдсэн мэдээллээ хийнэ гэдгийг Төв банкнаас мэдээлсэн. Ингэхдээ, Монгол Улс “саарал жагсаалт”-д орохгүй байх нөхцөлийг хангасан гэдгийг дурдсан. Өөрөөр хэлбэл, ФАТФ-ын “сааралт жагсаалт”-д орох шаардлагад тухайн улс техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжийн 20, шууд хэрэгжилтийн 11 зөвлөмжийн ес хүртэлхийг хангаагүй бол оруулах тухай заасан байдаг аж. Тэгвэл наймдугаар сард болсон Ази Номхон далайн бүсийн орны бүлгийн уулзалтаар Монгол Улс техникийн 40 зөвлөмжийн 35-ыг, шууд хэрэгжилтийн 11 зөвлөмжийн долоог хангасан байна