Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын өнөөдөр болсон хуралдааны талаар мэдээлэл хийхдээ:

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэр гаргаж, иргэдэд учруулдаг төрийн хүнд суртал чирэгдлийг бууруулах нэг алхам боллоо.

Төрийн үйлчилгээ, лавлагаа авахын тулд иргэд төрийн байгууллага дээр нь очиж, банканд төлбөрөө төлөх гэж цаг хугацаа алдах шаардлагагүй болсон. Өнөөдрөөс эхлэн нийслэлийн 152 хороогоор дамжуулан иргэд төрийн үйлчилгээ авахдаа төлбөрийг И-баримт систем ашиглан төлөх шийдлийг нэвтрүүлж байна.

Үүний тулд бид судалгаа хийж туршсан. Ингэхдээ ЧД-ийн 17-р хороо руу яамнаас очиход нэг цаг зарцуулсан. Хороон дээр авах үйлчилгээ таван минутын дотор амжсан ч төлбөрөө төлөхийн тулд Долоон бууудлын эцэс дэх банк орох хэрэгтэй болсон. Эхний банк “Манай банканд дансгүй бол бэлэн мөнгө авахгүй гэсэн. Дараагийн банк орж үйлчилгээ авсан. Ингээд 1,000 төгрөг тушаахын тулд 2,000 төгрөг төлсөн. Энэ үйлчилгээний төлөө нийт 2 цаг 40 минут зарцуулсан.

Түүнээс гадна гадаад пасспорт авахад иргэд гурван өөр дансанд гурван төрлийн төлбөр тушаах хэрэгтэй болдог. Үүний тулд мөн л банкан дээр 2-3 цаг зарцуулдаг.

Энэ бүх чиргэдлийг И-баримт систем ашиглан шийдэж байгаа юм.

Эхний ээлжинд иргэд төрийн 38 үйлчилгээ, лавлагааг ийнхүү авах боломжтой.

Энэ хүрээнд бусад сайд нар холбогдох дүрэм журамдаа өөрчлөлт оруулж, хүнд суртлыг бууруулах бөгөөд цаашид төрийн үйлчилгээний хураамжийг бууруулах чиглэлээр Ерөнхий сайд үүрэг даалгавар өгч байна гэлээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн