Шашны хор нөлөө:
Шашин оюуны хөгжлийг сааруулдаг: Дэлхий дахинаа хамгийн ихээр тархсан шашнууд сургаалыг нь үг дуугүй дагах, эргэлзэж болохгүй зэрэг нэлээд захирангуй хандлагатай. Бидэнд “Библид зааснаар л хий” гэж ятгадаг хэрнээ яагаад вэ гэсэн асуулт тавихыг хүлээн зөвшөөрдөггүй.
Ийнхүү үг дуугүй үнэнээрээ бидний эргэлзэж тээнэгэлзэх, шүүмжлэх чадварыг дарж, үүнээс болж бие даан дүгнэлт гаргах боломжгүй болгодог. Энэ нь бидний ой ухаанд шингэж олон асуудалд эцсийн бөгөөд эрс шийдэмгий хариу өгдөг, зарим асуудлыг хэлэлцэхийг хориотой болдог байна.
Энэ бүгд хувь хүний хөгжлийг огцом сааруулдаг. Ялангуяа дэлхий ертөнцийн тухай олон мэдээллийг тархиндаа шингээх, хэнээс ч хараат бус сэтгэх ёстой хүүхдүүдийг бэлэн сургаалаар дарах нь асар их хортой.
Шашин бүдүүлэг байдлыг бий болгодог: Шашны сургаалд эрүүл сэтгэлгээ, логик, шинжлэх ухааны үндэслэлгүй олон дэмий зүйлс байдаг. Энэ дэмий зүйлсийг ч заавал дагаж мөрдөх, өргөл тахил өргөх, итгэхийг шаарддаг байна. Тэгэхээр хэдхэн мөр сургаал байхад хими, биологи, физик гээд бүхэл бүтэн шинжлэх ухаан байх ямар хэрэгтэй гэж?
Ард түмнийг мансууруулагч: Шашин бол ард түмний мансууруулагч юм. Сэтгэцэд нөлөөтэй бодис шиг хүчтэй үйлчилдэг бөгөөд итгэл үнэмшлийнхээ төлөө харгис хатуу зүйл, тэр ч бүү хэл аллага ч үйлдүүлж мэднэ. Мөн эсрэгээрээ сэтгэл санааг асар ихээр тайвшруулж, баргийн зүйлд санаа зовоохоо болино.
Хувь хүний онцлогийг үгүй хийнэ: Шашин нь хувь хүний эрх чөлөө, биеэ даасан байдлыг илт хязгаарлаж, биеэ даан шийдвэр гаргахыг хязгаарлаж, зарлиг, заавар биелүүлэхээс өөр аргагүй болгодог. Сүргийн хэв шинжийг дэмжиж, хувь хүн, өөрийн гэсэн ертөнцийг үгүйсгэдэг.
Айдас төрүүлдэг: Дэлхийн шашны ихэнх систем нь хүнийг айлгах дээр үндэслэсэн байдаг. Хэрэв шүтэхгүй, биднийг дагахгүй бол таныг мөнхийн тарчлаан хүлээнэ гэх мэт. Шийтгэлээс айснаас хувь хүний хөгжил саарч, аливаад зоригтой шийдвэр гаргах чадваргүй болдог.
Эх сурвалж: icocnews.ru
7 comments
Шашингүй үзэл сурталчлах нь бас хуулиар хоиотой шүү
энэ нэр хаяггүй зохиогчтой, тэнэг муу агуулгатай мэдээ нийтэлж байдаг таарцан сайт бна
Үнэний хувьтай. Иймээс, ямар ч шашныг сохроор мунхаглан шүтэж бус, харин учрыг нь олж дэмжих нь зөв гэж боддог.
Шашингүйн үзлийг атейзм гэдэг .Атейст үзэл гэж байхгүй болж шашин хэмжээгүйгээр хүмүүст нөлөөлөх болсон үед энэ нийтлэлийг бичсэн нь сайшаалтай байна.Аливаа юмс үзэгдэл нийгмийн үйл явц эсрэг тэсрэг нэгдэл тэмцлийн хууль дээр тэнцвэртэй оршин тогтнодог.Аливаа нэг тал нь хэт давамгайлах нөхцөлд тэнцвэрт байдал алдагдаж илүү муу үр дүнд хүргэдэг.Иймд шашныг хэт дөвийлгөж газар авахуулбал үнднстэн хоорондын мөргөлдөөн,хөгжил хөдлөлийг сааруулах үр уршиг ч бий болгоно.Харин энэ нийтлэл бол бас ч зориг гаргаж бичсэн нийтлэл байна.
Ali 1 shashing shutej uliigee hiihev dee, zugeer l oortoo l itgej naid, oor yund ch bitgii itge, zuvhun etseg ehee, uul us, munh huh tengeree l shutetsgee, unen zuv, tun heregtei, zuitei niitlel bna!!!!!
Шашин номлогч нар таныг хамгийн хайртай хүнээ алдаад шалгаад бхад ч ” чиний бурхан залбирч бхгүй яав даа гэнэ,чамайг хамгийн их гачланд ороод бхад ч чи бурхан залбирал чамд бурхан хишиг хайрлана гэнэ ” Тэгэхээр чиний тархинд залбирах төсөөлөл бий болгоно.шашин бол төрийн ” ард түмэнг номхон хүлцэнгүй байлгах зэвсэг “тийм зорилготойгоор ард түмэнд бий болгосон сэтгэл зүйн онол .та туйлдсан үёдээ л аварал эргэн тэр бурхан усаар суулгаж өгсөн онол.шашин шүтээд хүн аз жаргалыг үздэг бол төвдийг хар ёртөнцийн хамгийн жаргалтай ард түмэн ба ёстой. Одоо бүдүүлэг гуйлагчингийн хүн зоопарк болоод бна.монголч ийм л замаар амтлагч ясан.одоо зам хэвээр арай өнгө л өөрөөс бусад яг ижил болж бнаа хүүхдийг шашин руу оруул. Монголчууд тэнгэр заяат шүтлэгтэй. Бусдыг хүнийг шүтэхээс өрийн эх эцэгээ хайрлаж шүт .тэр тусам төвдүүдэд бүү ойрт.хийд хүнээр өргөл хийдэг хийд хүнийг өвчтэй хамбадаа өргөдөг гээд бид. 1968онд онд боолын нийгмээ өөрчлөсөн.ягдаа одоо ч боолуудтой,бандидах лам нараас монголд анх үүссэн.одоо хүүдүүдийг банди болгосон хэвээр бгаа
Ailgaj baij are tumniig darladag baih. Shashing hun zohioson burhan zohiogogui zaagaagui