Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн “Шургуул” хэмээх газар 18:11 цагт 3.6, Баян-Овоо сумын Харзаг багийн “Бударгана” гэдэг газар 20:51 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Сэврэй сумын нутагт болсон газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бол Баян-Овоо сумынх бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүйг сумын Засаг даргын орлогч мэдээлэв.
Өчигдөр мөн Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өчигдөр 16:48 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж ОБЕГ мэдээлэв.