Н.Золжаргал Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “маш нууц” тушаал гарган банкуудад их хэмжээний мөнгө шилжүүлж байжээ. Энэ хэргийн улмаас түүнд холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хурал хаалттай болох гэж байгаа талаар Өнөөдөр сонин мэдээлжээ. Монголбанкны экс захирал Н.Золжаргалд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байгаа.
Өчигдөр (2019.10.14) энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, шүүх хурлын энэ сарын 28-нд хэлэлцэхээр тогтжээ. 2013-2016 онд Н.Золжаргалын төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэр дээр Монголоос Австрали руу их хэмжээний мөнгө шилжсэн бөгөөд Н.Жаргалсайханы эхнэр 650 мянган ам.долларыг хүлээн авч тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдаж авсан хэрэгт АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм.