Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын аварга Э.Оюунболд, Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох нарын цол чимгийг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах саналыг Бөхийн салбар хорооноос Баяр наадам зохион байгуулах комисст хүргүүлжээ.
Харин уг асуудлыг Баяр наадам зохион байгуулах комисс болон Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэр гаргана.
Сонирхуулахад, шинэ аваргын тухайд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөлгүй шүүхдсэн бол начин Д.Цэрэнтогтох “В” сорьцын шинжилгээнд дээжээ явуулсан нь “А” сорьцоо баталсан дүнг үзүүлсэн билээ.
Гэхдээ Б.Цэрэнтогтох шинжилгээнийхээ хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүхэд хандаад байгаа аж.