Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу хүйтний улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50-100 хувь хөнгөлөхөөр болсон билээ.
Харин үргэлжлэх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулан Эрчим хүчний зохицуулах хороо тогтоох юм.
Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулахад “Одоогоор Захиргааны хэм хэмжээний актын тухай хуульд заасны дагуу 30 хоногийн хугацаанд иргэдээс “Гэр хорооллын цагийн ялгаварт тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх тогтоолын төсөл”-д санал авч байна.
Тус тогтоолын төслүүдэд хэрэгжих хугацааг 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлэхээр заасан.
Есдүгээр сарын 10-наас санал авч эхэлсэн учир санал авах хугацаа өнөөдрөөр дуусч байна. Тогтоол батлагдсаны дараа иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ.
2018 оны байдлаар улсын хэмжээнд нийтдээ 650 гаруй мянган айл өрхөд нийтдээ 62.7 тэрбум төгрөгийн цахилгааны үнийн хөнгөлөлт, нэг өрхөд сард дунджаар 9,500 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн аж.
Та бүхэн “Гэр хорооллын цагийн ялгаварт тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх тогтоолын төсөл”-д санал өгөх бол ЭНД дарна уу.
Саналыг өнөөдөр 18:00 цаг хүртэл хүлээн авна.
Санал авч байгаа тогтоолын төслүүд: