УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Болд нар мэдээлэл хийлээ. ОУПХ-оос ирүүлсэн нууцын зэрэглэлтэй, нууцын тамга дарсан баримтыг дэлгэж байгаагаа тодотгоод, хариуцлага хүлээх бол хүлээнэ гэдгээ УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ.

Мөн тэрбээр “Олон улсын парламентын холбооноос Монгол Улсад ажилласан дүгнэлтээ 2019 оны есдүгээр сарын 6-нд илгээсэн байна. Дүгнэлтийг төрийн гурван өндөрлөг, Хүний эрхийн комисс, Улсын дээд шүүх, Ерөнхий прокурор, С.Зоригийн хэргийг шалгах УИХ-ын түр хорооны гишүүдэд хаягласан байсан. Энэ дүгнэлтийг УИХ-ын Гадаад харилцааны хэлтэс түр хорооны гишүүдээс бүтэн нэг сар нуусан байна. Гуравхан хоногийн өмнө Гадаад харилцааны хэлтсийн дарга солигдсоноор энэ дүгнэлт бидний гарт ирлээ. Бид мэдээллийг нягтлаад олон нийтэд дэлгэх гэтэл нууцын тамга дараад төрийн нууцад авчихлаа. Хулгайгаа нуудаг аргаараа нууцын тамга дарчихлаа. Бүтэн сар нууж байгаад нууцын тамга дарсан. С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван хүн ял авсан. Үүнтэй холбоотой Олон улсын парламентын холбооноос дүгнэлтээ ирүүлэхэд нууц болголоо. Энэ нууцыг задалснаараа шоронд явах ёстой бол явъя” гэв.

By updown.mn

Мэдээний админ

5 thoughts on “Ж.Батзандан: Нууцыг задалснаараа шоронд явах ёстой бол явъя”
  1. ene jujigchin pizdaa shoronruugaa zailaaa. Chamshig novshnuud mongold baix erh baixgui shu. Chinii naiz Magnai chini xaana bn. Lalriin zandan novshoo magnai, Ebeetei niilj ta 3 olon xunii amind xursen shuu.

  2. Ene mash muu xvn shvv .chotgort ch svnsee xudaldaxaas butsaxgvi .aimxai urwagch xudalch bvx lmuu muuxaigiinxogiin saw .Setgegdel oruulaachee .

  3. Ан д урваж нэг мултарсан одоо ман д элсэж мултрах гүй юу даа сураагүйн биш

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн