Монголын соёл урлагийн ууган байгууллагууд болох Улсын драмын Эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн Эрдмийн театр, Монголыг үндэсний номын сан хамтран тус байгууллагуудын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг зогсоох болсон тухай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийлээ.
Тус хурлаар яамны сайдын зүгээс хийсэн мэдэгдлээ эргэн харах, дээрх соёлын байгууллагуудын барилгын ажлыг шинэчлэн сайжруулах ажлыг эхлүүлэх төсөв хөрөнгийг 2020 оны улсын төсөвт суулган батлуулах, уг барилгуудад шинэчлэл хийж сайжруулах зайлшгүй шаардлага үүсээд байгаа талаар мэдээллэсэн юм.
Бичлэгийг Zarig.mn сайтаас эх сурвалж болгон ашиглав.