БНХАУ болон АНУ-ын албан ёсны төлөөлөгчдийн зөвлөгөөний өмнө хоёр улсын төлөөлөгчид хоёр өдрийн туршид худалдааны хэлэлцээний асуудлыг шийдвэрлэх зорилготой хэлэлцээ хийсэн боловч тодорхой үр дүнд хүрч чадаагүй талаар South Morning Post мэдээлж байна.

South Morning Post-ийн мэдээлж буйгаар, яриа хэлэлцээ хоёр улсын хэлэлцээр тэргүүлэгчдийн орлогч нарын түвшинд болж өндөрлөсөн бөгөөд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон оюуны өмчийг хамгаалах асуудлыг хэлэлцжээ.

Үүний зэрэгцээ, БНХАУ-ын төлөөлөгчид татварын асуудалд АНУ-ын төлөөлөгчидтэй тохиролцож чадаагүй байна. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ Вашингтон дахь айлчлалаа нэг өдрөөр богиносгожээ.

Эх сурвалж: South Morning Post

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн