79 настай эрэгтэй мориндоо чирэгдэж нас баржээ

Нийслэлийн Налайх дүүргийн Өртөө өвөлжөөний иргэн 79 настай, эрэгтэй Н мориор малдаа яваад өчигдөр /2019.10.09/ 18.42 цагийн үед алга болжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн зургаан алба хаагчид  20.35 цагт очжээ. Улмаар  Н-ийг гэрээсээ баруун хойд зүгт  долоон км орчим зайтай уулын энгэрт мориндоо чирэгдэж нас барсан байсныг олж Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгсөн  байна.

Мөн өчигдөр  Дорнод  аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аравдугаар сарын 6-ны өдөр гэрээсээ морьтой гараад сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн 26 настай залууг эсэн мэнд олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн