Шотландын Эдинбургийн иргэн Жозеф Фержи клубт үдэшлэгт оролцоод Uber үйлчилгээний таксинд унтаагаараа яваад сэртэл улсынхаа өөр нэг хязгаарт ирсэн байжээ.
Өөрийгөө хянах чадваргүй болсон зорчигч үүрийнг 05:14 цагт Лейтэд байдаг гэртээ харихаар таксинд сууж гэнэ. Энэ хооронд ердөө 15 минут яваад л хүрдэг газар. Гэтэл таксины жолооч түүнийг 3 цагийн дараа сэрээхэд огт танихгүй газар ирсэн байж таарчээ.
Таксины үйлчилгээний хөлсөнд түүнээс 396 фунт стерлинг гарсан байна. Жолооч А702 замаар Дамфрис-энд-Галловей тойргийн Керкубри хүрдэг замаар 180 км яваад үйлчлүүлэгчээ буулгажээ.
Фержиг яг хаана байгааг Snapchat-ын хэрэглэгчид олж өгч тус болсон байна. Тэрбээр энэ чаатад видеогоо байршуулжээ. Шотланд эр Эдинбург рүүгээ буцахын тулд 7 цаг шаардаж, хэд хэдэн автобус, гал тэрэг дамжихад хүрсэн байна. Uber компаниас болсон явдлыг судална гэж мэдэгджээ.
Эх сурвалж: iz.ru