ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Холбооны аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүдийн хамт Сирийн байдал зэрэг асуудлаар зөвшилцжээ. Кремлийн албаны сайтад өчигдөр мэдээлснээр уг хурлаар Сирийн зүүн хойд хэсгийн хурцадмал байдал, Сирийн үндсэн хуулийн зөвлөл ажиллаж эхэлсэн зэрэг асуудлаар зөвшилцсөн байна. Өнөөгийн хамгийн чухал үүрэг бол Сирийн асуудлыг тайван замаар шийдвэрлэхэд саад болох аливаа үйлдлээс зайлсхийх явдал юм гэж Холбооны аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд тэмдэглэжээ.
ОХУ-ын ерөнхий сайд Д.Медведев, Төрийн ДУМ-ын дарга В.Володин, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Антон Вайно, Холбооны аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Патрушев нар хуралд оролцсон аж. Сирийн засгийн газар Америк, Турк хоёр Сирийн хойд хэсэгт цэргийн үйл ажиллагаа явуулж байгаа нь Сирийн бүрэн эрхэнд халдаж буй явдал юм хэмээн үзэж буй бөгөөд үүнийг зэмлэн буруушааж байгаа юм.