Нүүрний энэхүү гайхамшигт маскны гол найрлага нь аспирин гэдгийг санах хэрэгтэй. Салицилын хүчил агуулдаг энэ эмийг ибупрофен зэрэг өөр ямар ч эмээр орлуулахгүй гэдгийг санаарай.
Юу бэлтгэх вэ?
• 1 нимбэг
• 6 ширхэг аспирин
• Хоолны 2 халбага цэвэр зөгийн бал
• Хүнсний сода
• Хутга, эсвэл аяга (аспириныг нунтаглах)
Хэрхэн бэлтгэх вэ?
Аспиринаа хатуу гадаргуу дээр хутга, халбагаар нунтаглаад жижигхэн саванд хийж, дээр нь нимбэгний хоёр халбага шинэхэн шүүс нэмээрэй. Аспирин энэ шүүсэнд уусах ёстой. Үүнийгээ нэгэн жигд болтол нь хутгаад зөгийн бал нэмж, нүүрэндээ түрхэнэ. Хаттал нь 20 минут байлгана. Үүний дараа бүлээн усаар угааж аваад нүүрээ бүлээн, бага зэрэг чийгтэй алчуурт шингээсэн хүнсний содагаар үрээрэй. Шаардлагатай бол дараа нь тос түрхэж болно.
Үр дүн:
Аспиринд агуулагдах ацетилсалицилийн хүчил нь нүүрний ихэнх маск, гуужуулагчны №1 найрлага билээ. Нимбэгний хүчил нь бактерийн эсрэг үйлдэлтэй тул батганаас ангижруулж, арьсыг гөлгөр болгодог. Энэ маск тослог арьстай хүнд илүү тохиромжтой.
Зөгийн бал нь арьсыг тайвшруулж, батга үүсгэгч халдвартай тэмцэхээс гадна нүх сүвийг бөглөхгүй. Тэгвэл хүнсний сод нь арьсанд нэвчиж, энэ маскийг бүрэн арилгаж, арьсыг зөөлрүүлдэг.
Гэхдээ энэ маск арьс болгонд өөрөөр нөлөөлж болзошгүйг анхаараарай. Максийг арьсныхаа багахан хэсэгт түрхэж үзээд, ямар нэгэн сөрөг үр дагавар илэрвэл хэрэглэхээ зогсооно уу. Мөн маш хүчтэй үр нөлөөтэй тул өдөр бүр тавихгүй байвал сайн.
Эх сурвалж: lifter.com.ua