Монголчуудын амь насан дээр дөрөөлж улс төр хийхгүй байхыг уриалав

Шахмал түлшний асуудлаар чөлөөт сэтгүүлчдийн төлөөлөл болох Б.Галсансүх, Б.Батхүү, Ч.Мөнхбаяр нар өнөөдөр “Монгол ньюс” төвийн байранд мэдээлэл хийлээ.

Чөлөө сэтгүүлч Б.Батхүү: Шахмал түлш нь яг үнэндээ утаажилтын эсрэг хийж байгаа хамгийн том ажил. Үр дүнгээ өгөөд, нутагшаад ирвэл асуудалгүй зүйл юм. Гэтэл бид хувь хүний хариуцлагагүй байдал, монголчуудын шинэ юманд дадаж дасахдаа эрсдэлд ордог зангаас болоод зөв зүйтэй хийгдэж буй үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна.

Үеийн үед, аль ч нам нь ялгаа байхгүй нэгнийхээ хийсэн зөв зүйтэй үйл ажиллагааг улс төржүүлж, цөөхөн монголчуудынхаа амь насаар дэнчин тавьдгаа болимоор байна. Би өөрөө ч гэр хороололд амьдардаг. Шахмал түлшийг нь түлж үзсэн. Шахмал түлш хийгдээгүй байхаас өмнө хувь компаниудын хийсэн түлшийг ч хэрэглэж байсан. Өөрийн биеэр хэрэглэж байгаа хүний хувьд энэ шахмал түлш шаталтын хувьд ч тэр, халалтын хувьд ч тэр өөрчлөлт орсон юм байхгүй.

Хувь хүний хариуцлагаас л болж байгаа шүү дээ. Зуух, пийшингээ янзал. Ямар ч асуудал байхгүй гэдгийг энэ шахмал түлшийг түлж, ам бүлээ тэжээж яваа хүний хувьд хэлж байна. Иргэддээ нэмж хэлэхэд, эхлээд юмыг өөрөө хэрэглэж үз. Үзээгүй байж хэн нэгний бичсэн юмыг уншаад дэвэргэх зохимжгүй. Засгийн газрын хийж байгаа хамгийн зөв зүйтэй ажлын нэг болох хамгийн бага зардлаар, хурдан хугацаанд утаанаас салах энэ ажилд битгий саад тавиад бай”

 Чөлөөт сэтгүүлч Б.Галсансүх: Улс төрийн хүчнүүд бие биенийхээ алдаан дээр үргэлж тоглолт хийдэг тул санаа зовж, арга ядсандаа ийнхүү хэвлэлийн хурал хийж байна. Монголчуудын амь насан дээр дөрөөлж улс төр хийхгүй байхыг уриалмаар байна.

Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр: 2010 онд би утаанаас хохирогчдын холбоо байгуулах талаар санаачилж асуудал дэвшүүлсэн нийтлэл бичиж байсан. Үүнийгээ ажил хэрэг болгож чадаагүй ч одоо утааны эсрэг олон холбоо гарч ирсэнд баярладаг.

Өмнө нь маш олон хүн амиа алдсан. Нэг өдөр олноороо нас бараагүй болохоор төдийлэн анзаардаггүй. .Бид аливаа асуудалд бүгд буруутай гэдэг ухамсартай болох хэрэгтэй. Шахмал түлш гүйцэд шатдаг учраас утааг багасгадаг гэв.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн