Энэ сарын 4-нд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт осол гарч 48 настай ажилтан Хаягдлын даланд унаж амь насаа алджээ. Талийгаач ажил тараад гэртээ ирээгүй учраас ар гэрийнхэн нь ажил дээр нь очиж, үйлдвэрийнхэнд мэдэгдсэнээр эрлийн ажиллагаа эхэлсэн бөгөөд түүнийг ажлын байран дээрээ Нойтон баяжуулах үйлдвэрийн даланд унаж, живсэн байхыг олжээ.

Төмөрлөгийн үйлдвэр Нойтон баяжуулах үйлдвэрийг 2017 онд ашиглалтад оруулсан бөгөөд хаягдлын байгууламж нь 565.000 м3 талбайтай юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн