Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч С.Самбуу өнгөрсөн 6 дугаар сард тайгаас эхээсээ төөрсөн согооны янзага олсон байна.
Янзагыг тус хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүхийн эхнэр С.Нараад өгсөн бөгөөд түүнийг 5 сар үхрийн сүүгээр тэжээж байгаа гэнэ.
Янзага өдөр бүр өсөн торниж сүүлийн үед бэлчээрт явж идээшилдэг болсон байна. Гэхдээ өглөө, орой бүр тогтмол үхрийн сүүгээ уудаг. Багаасаа хүнтэй дассан болохоор янзага эрхлэх дуртай гэрийн тэжээмэл амьтан шиг байдаг ажээ.

By updown.mn

Мэдээний админ

4 thoughts on “Эхээсээ төөрсөн янзагыг үхрийн сүүгээр тэжээж байна”
  1. Баяр хүргэе. гэхдээ буга бол бодтой адил том амьтан. Гөрөөсний янзага гэдэг. Согооны тугал, согооны зоргол гэх зэргээр хэлдэг. Би бор гөрөөсний янзага юм болов уу гэж бодлоо. Биш юмаа.

  2. Энэ сайтын нийтлэлчдэд монгол хэлний семинар зохион байгуулж болно шүү. Жишээ нь үхрийн сүү биш үнээний сүү. Сум тавих биш буу тавих. Улс орныг задаргах биш задлах хагалах. Гэх мэт.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн