“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Цэнгэл албан ажлаа өгч, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн улс төрийн зөвлөхөөр сонгогдож ажиллаж буй. Тэрбээр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдсаны дараа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн даргаар ажиллаж байсан билээ. Б.Цэнгэлийг ажлаа өгсөнтэй холбогдуулан, тус компанийн ТУЗ-өөс шийдвэр гаргаж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Р.Батсүхийг томилжээ. Р.Батсүх нь 2018 оны долдугаар сараас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан юм.
Намтар:
- Гүйцэтгэх захирал Р.Батсүх нь 1976 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн.
- 1983-1993 онд Төв аймгийн Сэргэлэн сумын 10 жилийн дунд сургууль
- 1993-1998 онд Төмөр замын дээд сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр
- 2000-2001 онд Удирдлагын хөгжлийн институтийг Удирдлагын арга зүй
- 2007-2009 онд Тайланд улсын Бангког хотноо Азийн технологийн их сургуулийг Тээврийн инженерийн мастер зэрэгтэйгээр тус тус суралцаж төгссөн.
Ажилласан байдал:
- 1988-1999 онд “УБТЗ” ХНН Дархан өртөөнд Галт тэрэгний холбогч найруулагч АВХ
- 1999-2003 онд Ачаа тээврийн албанд Сургалт засварын инженер
- 2003-2007 онд Айраг өртөө зангилааны Дарга
- 2009-2010 онд ЗГХА, төмөр замын газарт Техник, технологийн мэргэжилтэн
- 2012-2013 онд Зам, тээврийн яаманд Мэргэжилтэн
- 2013-2015 онд Азийн хөгжлийн банкинд Логистикийн чадавхийг хөгжүүлэх төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байсан.
- 2018 оны 07 сараас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Дэд захирлаар ажиллаж иржээ.