Монгол Улс газрын тосны асар их баялагтай хэрнээ гадаадаас шатахуунаа импортолж авдаг. Манайх газрын тосны үйлдвэр барина гэж олон жил ярьж байгаад өнгөрсөн 2018 оны зургаадугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавьсан.

Энэхүү газрын тосны боловсруулах үйлдвэр нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 150 га талбайд баригдаж байгаа. Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг 2021 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн ажиллаж байгаа.

Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж, БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдаж, 2021 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа билээ. Сүр дуулиантай шавиа тавьж байсан газрын тосны үйлдвэрийн юу болж байна вэ. Төлөвлөсөн хугацаандаа амжиж ашиглалтад орох уу гэсэн асуулт үүднэ. Уг нь ажлыг анх эхэлж байхдаа холбогдох албаны хүмүүс нь 2021 ашиглалтад оруулж дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хүртэл хувиар нэмэгдүүлнэ. Мөн боловсруулах аж үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэж, газрын тосны бүтээгдэхүүний импорт нэг тэрбум ам.доллар болж, ам.долларын ханш 18-25 хүртэл хувиар буурна гэдэг тооцоог гаргаж байсан. Гэвч бодит байдал дээр энэ ажил 2025 оноос наашгүй байдалтай байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Энэтхэг улсаас Дорноговь аймгийн 10-15 хүүхэд залуучуудыг газрын тосны чиглэлээр тус улсад сургахаар болж байсан билээ. Харин энэ боловсон хүчин бэлтгэгдэж байгаа юу. Хариулт нэхсэн асуулт үргэлжилсээр.

Эх сурвалж: News.mn

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн